ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ, ЗАСАГЛАЛД ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

Монгол Улс, АНУ, БНСУ-ын чухал ашигт малтмалын талаарх гурван талт анхдугаар уулзалтын үеэр АНУ-ын Төрийн департамент болон Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хооронд “Эрдэс баялгийн салбарын хөгжил, засаглалд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулав. Санамж бичгийг байгуулснаар чухал ашигт малтмалын нөөцийг хөгжүүлэх чиглэлээр сайн туршлагаас хуваалцах, АНУ-ын зүгээс Монгол Улсад техникийн болоод зохицуулалтын мэргэжлийн туслалцаа үзүүлэх бүтцийг бий болгох чиглэлээр талууд хамтран ажиллах юм.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us