АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Э.БЛИНКЕН МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

Монгол Улсын үндэсний баярын өдөр

Хэвлэлийн мэдэгдэл

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен

2023 оны 7 дугаар сарын 10-ны өдөр

2023 оны Үндэсний Их баяр Наадмаа тэмдэглэж буй Монголын ард түмэнд Америкийн Нэгдсэн Улсын нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Үндэсний баяр Наадам нь Монголын баялаг, уламжлалт соёл, оргилсон түүхээ тэмдэглэх нэгэн мөч байдаг. АНУ нь Монгол Улсын Гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг бөгөөд ардчиллын үнэт зүйлсийн төлөө тууштай явж ирсэн явдал, манай хоёр орны ард түмэн хоорондын нягт нөхөрлөл зэрэг нь АНУ болон Монгол Улсыг нэгтгэдэг.

Миний хувьд ирж буй жил Монгол, Америкийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэхийн төлөө байгаа бөгөөд Америкчууд болон Монголчуудын нөхөрлөл улам их батжин бэхэжнэ гэдэгт итгэл төгс байна.

Сайхан Наадаарай!

Mongolia National Day

Press Statement

Antony J. Blinken, Secretary of State

July 10, 2023

On behalf of the United States of America, I extend my best wishes to the people of Mongolia as you celebrate the 2023 Naadam festival.

Naadam is a time to celebrate Mongolia’s rich traditional culture and vibrant history. As Mongolia’s proud third neighbor, the United States and Mongolia share a commitment to democratic values and a close friendship between our peoples. I look forward to deepening the ties between our two countries in the coming year and am confident the bonds between Americans and Mongolians will grow ever stronger.

Happy Naadam! Сайхан Наадаарай!

***



Print Friendly, PDF & Email

Like us

Follow us