Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны 9 дүгээр сарын 10-наас 12-ны өдрүүдэд Вашингтон хотноо ажиллалаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны 9 дүгээр сарын 10-наас 12-ны өдрүүдэд Вашингтон хотод ажиллаж, АНУ-ын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Жонн Робертстой албан ёсны уулзалт хийв. Уулзалтаар цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, шүүх эрх мэдлийн хүрээнд тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож, харилцан ярилцав. Мөн энэ үеэр Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яаманд зочилж, Элчин сайд Ө.Батбаярт монгол бичгээр бичсэн Монгол Улсын Үндсэн хуулийн бүрэн эхийг гардуулав.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us