ГХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР АНУ-ЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН КОРПОРАЦЫН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Мянганы сорилтын корпорацын Компакт гэрээ хариуцсан Дэд ерөнхийлөгч К.Алфорд-той 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр уулзав.Уулзалтын үеэр АНУ-ын МСК-ын 350 сая, Монгол Улсын Засгийн газрын 111 сая, нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилт төслийн хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын явц, Монгол Улсын Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаашид хамтран хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй ярилцав.