ГХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР АНУ-ЫН ЭНХ ТАЙВНЫ КОРПУСЫН ЗАХИРАЛ КАРОЛ СПАНТАЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр АНУ-ын Энх тайвны корпусын захирал Кэрол Спантай 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр уулзав. Уулзалтын үеэр талууд тус байгууллагаас манай улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг өргөжүүлэх, энэ хүрээнд англи хэл заах, сайн дурын ажилчдын тоог нэмэгдүүлэх боломж бололцооны талаар санал солилцов. Энх тайвны корпусын үйл ажиллагаа нь хоёр улсын харилцаа, ялангуяа иргэд хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлов. Монгол Улсад Энх тайвны корпусын үйл ажиллагаа анх 1991 оноос эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл манай улсын 21 аймагт нийт 1500 орчим сайн дурын ажилтан ажилласан байна.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us