MUNCEP 2024 ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ нь АНУ-ын Азийн хүрээлэнтэй хамтран Mongolian – U.S. National Civic Engagement Program (MUNCEP) хөтөлбөрийг 3 дахь жилдээ хэрэгжүүлэх гэж байна.Монгол Улс, АНУ-ын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах ирээдүйн манлайлагчдыг төрүүлэх зорилго бүхий уг хөтөлбөрт оролцогчид Вашингтон ДиСи хотноо АНУ-ын Засаг захиргааны байгууллагуудад 9 долоо хоногийн хугацаанд дадлага хийж, тус улсын Засгийн газар, хууль тогтоох байгууллага, улс төрийн тогтолцоо, үйл ажиллагаатай биечлэн танилцах юм. Хөтөлбөрийн агуулгын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Mongolian – U.S. National Civic Engagement Program — US-Asia Institute (usasiainstitute.org) холбоосоор орж үзнэ үү.Энэ удаагийн хөтөлбөрт АНУ-д суралцаж буй F-1 визтэй оюутнууд хамрагдах боломжтой болсныг дуулгахад таатай байна.

Цаг хугацааны дараалал:

1 дүгээр сарын 31: MUNCEP 2024 хөтөлбөрт оролцох хүсэлтэй иргэдийн өргөдлийг хүлээн авч дуусна.

2 дугаар сарын 16: ЭСЯ болон АНУ-ын Азийн хүрээлэнгийн төлөөлөл хөтөлбөрт оролцох шаардлага хангасан иргэдтэй ярилцлага хийж, MUNCEP 2024 хөтөлбөрт шалгарсан оролцогчдыг зарлана.

3 – 5 дугаар сар: АНУ-ын Азийн хүрээлэн оролцогчдыг дадлага хийх байгууллагад хуваарилж, дадлагын удирдагчтай холбож өгнө.

6 дугаар сарын 3 – 7: Хөтөлбөрийн танилцуулга арга хэмжээ болно.

6 дугаар сарын 10 – 7 дугаар сарын 26: Хүлээн авагч байгууллагад дадлага хийнэ.

7 дугаар сарын 29 – 8 дугаар сарын 2: Дадлага хийсэн байгууллага, АНУ-ын Азийн хүрээлэн, ЭСЯ-ны төлөөлөлтэй уулзаж, дадлагын үр дүнг тайлагнана. Монгол Улс, АНУ-ын харилцааны талаар ЭСЯ-ны дипломат ажилтнууд мэдээлэл өгнө.

Хөтөлбөрт оролцогчдод тавигдах шаардлага:

– 18-25 настай- Бакалаврын эсхүл магистрын шатны сургалтад сурч буй, эсхүл сургуулиа төгсөөд удаагүй байгаа

– АНУ-д байнга оршин суугч (ногоон карттай) Монгол Улсын иргэн эсхүл АНУ-ын иргэншилтэй байх эсхүл F-1 ВИЗТЭЙ ОЮУТАН байх- Манлайлах ур чадвартай, харилцааны өндөр чадвартай- Нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмэр оруулсан туршлагатай

– Англи хэлний өндөр мэдлэгтэй (бичгийн болон аман)- Эцэг, эх нь Монгол Улсын иргэн байх

Бүрдүүлэх материал: Хөтөлбөрт оролцогчид Mongolian – U.S. National Civic Engagement Program — US-Asia Institute (usasiainstitute.org) холбоосоор орж, өргөдлийн маягтыг 2024 оны 1 дүгээр сарын 31-ний дотор илгээнэ үү. Өргөдлийн маягтад дараах баримт бичгийг хавсаргах шаардлагатай. Үүнд:

– Товч намтар, зурагтай (resume with photo)- Хөтөлбөрт оролцох зорилго ба үр нөлөөг тодорхойлсон нэг нүүр зохион бичлэг. Яагаад хөтөлбөрт оролцохыг хүсч буй болон хөтөлбөрт оролцох нь Таны ирээдүйд хэрхэн нөлөөлөх талаар зохион бичлэгтээ тусгасан байна.

– Сүүлийн улирлын сурлагын дүнгийн хуулга- АНУ-д байнгын оршин суугч, тус улсын иргэншилтэй эсхүл F-1 визтэй оюутан болохыг нотолсон баримт бичгийн хуулбар

– Монгол гаралтайг нотолсон баримт бичгийн хуулбар. Тухайлбал, эцэг эхийн Монгол Улсын иргэний баримт бичгийн хуулбар байж болно.

– Тодорхойлох захидалХөтөлбөрт оролцохтой холбогдох бүхий л зардлыг оролцогч өөрөө хариуцна.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us