“Монгол Наадам” сэдэвт эсээ бичгийн уралдаан зарлагдлаа

Эрхэм хүндэт оюутан, сурагчид та бүхнийг ахлах сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнуудын дунд зарлаж буй “Монгол Наадам” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд оролцохыг урьж байна.

Тус уралдааныг Монгол Соёлын Нийгэмлэг ᠌᠌”Mongolian Heritage Society”, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-тай хамтран зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:  https://www.mongolianheritagesociety.org/essay-competitions холбоосноос авна уу.

ЗОРИЛГО

Монгол наадам нь ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн монголчуудын бахархалт түүх, өөрсдийн бүтээсэн гайхамшигт соёл, ёс заншлын илэрхийлэл бөгөөд эрт дээр үеэс эрхэм хүндтэйгээр уламжлагдан тэмдэглэгдсээр ирсэн билээ. Монгол наадмыг олон улсад сурталчлах, Монгол наадмын талаарх оюутан залуусын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юм.

ЭСЭЭ БИЧЛЭГТ ТАВИГДАХ ШААРДЛАГА

Үндсэн шаардлага:

Үгийн тоо 500-аас багагүй байх;

Ашигласан судалгаа, шинжилгээ, дурдагдсан жишээ баримт, статистик тоон мэдээлэл үнэн зөв байх;

Эсээ нь бусдын оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарлаагүй эх бүтээл байх ёстой бөгөөд ашигласан эх сурвалжийг зохих ёсоор иш татсан байх;

Англи хэл дээр байх.

ХҮЛЭЭН АВАХ

Эсээг зарласан сэдвийн хүрээнд бичиж, ашигласан эх сурвалжийг тодорхой дурдсан байх бөгөөд шууд хуулбарласан, хугацаа хожимдсон, шаардлага хангаагүй эсээг шалгаруулалтад оруулахгүй болно. Шалгаруулалтад ирүүлсэн шилдэг эсээг сурталчилж олон нийтийн хүртээл болгоно. Уралдаанд ирүүлсэн бүтээлийн зохиогчийн эрхийг зохион байгуулагчид эзэмшинэ.

Эсэний эхийг PDF файл хэлбэрээр 2024 оны 6 дугаар сарын 15-ны дотор mongolianheritagesociety@gmail.com цахим хаягаар хүлээн авна /Оролцогчийн овог нэр, сургуулийн нэр, хаяг, төгсөх он, цахим хаяг, холбоо барих утасны дугаараа тодорхой бичиж ирүүлэх/.

ШАГНАЛ

  • Тэргүүн байр  1000 ам.доллар
  • Дэд байр 500 ам.доллар
  • Гуравдугаар байр 300 ам.доллар

Naadam Essay Competition 2024May 15, 2024

In honor of Naadam, the Mongolian Heritage Society, in collaboration with the Embassy of Mongolia, is holding an essay competition. This competition is open to all high school and college students.

Essays will respond to the following prompt:

Naadam is a festival that has been celebrated throughout all of Mongolia, with some sources claiming it to be a 2,000-year-old tradition. In 2010, the festival was added to the UNESCO List of the Intangible Cultural Heritage of Humanity, and today, it has become internationally known as cities across the globe take part in Naadam. In a minimum of 500 words, discuss a brief history of Naadam and why it still holds importance today.

Contest Information

Three essays will be recognized and will receive prizes:

  • First place – $1,000 
  • Second place – $500
  • Third place – $300

Essays must be written in English and include a reference list (this will not count towards the word count).

The submission deadline is 11:59pm EST June 15, 2024. Results will be revealed on July 11, 2024.

For more details and submission information, please see the Mongolian Heritage Society website.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us