MUNCEP 2025 ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ нь АНУ-ын Азийн хүрээлэн (US-Asia Institute)-тэй хамтран Mongolian – U.S. National Civic Engagement Program (MUNCEP) хөтөлбөрийг 4 дэх жилдээ хэрэгжүүлэх гэж байна. Монгол Улс, АНУ-ын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах ирээдүйн манлайлагчдыг төрүүлэх зорилго бүхий уг хөтөлбөрт оролцогчид Вашингтон ДиСи хотноо АНУ-ын Засаг захиргааны байгууллагуудад 9 долоо хоногийн хугацаанд дадлага хийж, тус улсын Засгийн газар, хууль тогтоох байгууллага, улс төрийн тогтолцоо, үйл ажиллагаатай биечлэн танилцах юм. Хөтөлбөрийн агуулгын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.usasiainstitute.org/mongolian-us-national… холбоосоор орж үзнэ үү.
Цаг хугацааны дараалал:
2025.01.31 MUNCEP 2025 хөтөлбөрт оролцох хүсэлтэй иргэдийн өргөдлийг хүлээн авч дуусна.
2025.02.14 ЭСЯ болон АНУ-ын Азийн хүрээлэнгийн төлөөлөл хөтөлбөрт оролцох шаардлага хангасан иргэдтэй ярилцлага хийж, MUNCEP 2025 хөтөлбөрт шалгарсан оролцогчдыг зарлана.
2025.02.28 Оролцогчид хөтөлбөрт хамрагдахыг зөвшөөрч буйг зохион байгуулагчдад мэдэгдэх сүүлийн өдөр.
2025.06.02 Хөтөлбөрийн танилцуулга арга хэмжээ болно.
2025.06.02 – 2025.08.08 Хөтөлбөрийн нийт хугацаа
2025.06.09 – 2025.07.30 Хүлээн авагч байгууллагад дадлага хийнэ.
2025.07.31 – 2025.08.01 Дадлага хийсэн байгууллага, АНУ-ын Азийн хүрээлэн, ЭСЯ-ны төлөөлөлтэй уулзаж, дадлагын үр дүнг тайлагнана.
Хөтөлбөрт оролцогчдод тавигдах шаардлага:
– 18-25 настай
– Бакалаврын эсхүл магистрын шатны сургалтад сурч буй, эсхүл сургуулиа төгсөөд удаагүй байгаа
– АНУ-д байнга оршин суугч (ногоон карттай) Монгол Улсын иргэн эсхүл АНУ-ын иргэншилтэй байх эсхүл F-1 ВИЗТЭЙ ОЮУТАН байх- Манлайлах ур чадвартай, харилцааны өндөр чадвартай- Нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмэр оруулсан туршлагатай
– Англи хэлний өндөр мэдлэгтэй (бичгийн болон аман)
– Эцэг, эх нь Монгол Улсын иргэн байх
Бүрдүүлэх материал: Хөтөлбөрт оролцогчид Mongolian – U.S. National Civic Engagement Program — US-Asia Institute (https://www.usasiainstitute.org/mongolian-us-national…) холбоосоор орж, өргөдлийн маягтыг 2025 оны 1 дүгээр сарын 31-ний дотор илгээнэ үү. Өргөдлийн маягтад дараах баримт бичгийг хавсаргах шаардлагатай. Үүнд:
– Товч намтар, зурагтай (resume with photo)
– Хөтөлбөрт оролцох зорилго ба үр нөлөөг тодорхойлсон нэг нүүр зохион бичлэг. Яагаад хөтөлбөрт оролцохыг хүсэж буй болон хөтөлбөрт оролцох нь Таны ирээдүйд хэрхэн нөлөөлөх талаар зохион бичлэгтээ тусгасан байна.
– Сүүлийн улирлын сурлагын дүнгийн хуулга
– АНУ-д байнгын оршин суугч, тус улсын иргэншилтэй эсхүл F-1 визтэй оюутан болохыг нотолсон баримт бичгийн хуулбар
– Монгол гаралтайг нотолсон баримт бичгийн хуулбар. Тухайлбал, эцэг эхийн Монгол Улсын иргэний баримт бичгийн хуулбар байж болно.
– Тодорхойлох захидал
Хөтөлбөрт оролцохтой холбогдох бүхий л зардлыг оролцогч өөрөө хариуцна.