АЛДАРТ ЭХИЙН ОДОН АВАХ БОЛЗОЛ ХАНГАСАН ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД

АЛДАРТ ЭХИЙН ОДОН АВАХ БОЛЗОЛ ХАНГАСАН ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД

“Алдарт эх”-ийн нэгдүгээр, хоёрдугаар зэргийн одон авах болзлыг хангасан, хилийн чанадад оршин сууж буй иргэдэд одонг Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан олгохоор шийдвэрлэсэн билээ.

“Алдарт эх”-ийн одон авах болзлыг хангаж буй эхчүүд дараах материалыг бүрдүүлж, 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн дотор Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яаманд ирүүлнэ үү. Үүнд:

  1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан);
  2. Эхийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар;
  3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар;
  4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг 3 нас хүрэхээс өмнө үрчилж авсан байх);
  5. Анкет (татаж авах) зэрэг болно.

Жич: Зургаан хүүхэд төрүүлсэн “Алдарт эх”-ийн нэгдүгээр зэргийн одон авах эхчүүд “Алдарт эх” хоёрдугаар зэргийн одонгийн үнэмлэхийн хуулбараа мөн ирүүлнэ.

Хууль эрх зүйн зохицуулалт:

Иргэдэд “Алдарт эх” одон олгох асуудлыг Монгол Улсын Их Хурлын 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хууль,  2011 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хууль, 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Нийгмийн халамжийн тухай хууль”-аар зохицуулж байна.

 “Алдарт эх”-ийн одонг жил бүр “Эх үрсийн баяр”-ын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар болзол хангасан эхчүүдэд олгодог. “Алдарт эх” одонгийн болзол: 6 хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор шагнана. (“4 буюу түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд 4 ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед 3 хүртэлх насанд үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхдэд хамаарахгүй болно).

Like us

Follow us