Иргэдэд хүргэх мэдээлэл
АНУ-ын Цагаачлалын алба тус улсад оршин суугаа бичиг баримтын зөрчилтэй гадаадын иргэдийг саатуулж, албадан гаргах ажиллагааг эхлүүлсэн гэх мэдээлэлтэй холбоотойгоор “National Immigration Law Center”, “American civil liberties union”, “Migrant solidarity mutual aid” зэрэг байгууллагаас гаргасан дараах заавар, зөвлөгөөг та бүгдэд тоймлон орчуулан хүргүүлж байна.
АНУ-ын Цагаачлалын алба (ICE)-ны ажилтантай харилцах үед мэдэж байвал зохих мэдээлэл:
Бичиг баримт
- Иргэний үнэмлэх, гадаад паспорт зэрэг өөрийн хувийн бичиг баримтыг аюулгүй газар хадгалах,
- Та саатуулагдсан тохиолдолд таны итгэмжлэгдсэн хүн нэвтэрч болох газар бичиг баримтуудын эх хувь болон хуулбарыг хийж, хадгалах,
Эрүүл мэндийн мэдээлэл
- Өөрийн эмчийн холбоо барих мэдээлэл болон эмнэлгийн хаяг,
- Хэрэглэдэг эмийн жагсаалт, нэр, тун болон өөрийн оношны мэдээлэл, эмчийн бичиг,
- Таны эрүүл мэндийн түүх болон бичиг баримттай танилцах, нэвтрэх эрх олгосон гарын үсэг зурж баталгаажуулсан зөвшөөрлийг өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө олгох.
Хүүхэд асран хамгаалахтай холбоотой мэдээлэл
- Саатуулагдсан тохиолдолд та хэн нэгнийг хүүхдүүдийнхээ асран хамгаалагчаар сонгох шаардлагатай бөгөөд асран хамгаалагчид дараах мэдээллийг өгөхийг зөвлөж байна. Үүнд:
- Сургуулийн хаяг, холбоо барих мэдээлэл,
- Хүүхдийн эрүүл мэндийн байдал, тусгай хэрэгцээ, шаардлага байгаа эсэх, хэрэглэж буй эм болон харшилтай эсэх, хэрэв тийм бол нэмэлт мэдээлэл, эмчийн холбоо барих мэдээлэл,
- Яаралтай үед холбогдох боломжтой бусад ойр дотны хүмүүсийн мэдээлэл,
- Эмнэлэг, сургуультай холбоотой бичиг баримт, төрсний гэрчилгээ болон бусад баримт бичгийн хуулбар,
- Цагдан хоригдсон тохиолдолд хүүхдийн байнгын асран хамгаалагчийн асуудлаар өмгөөлөгчтэй зөвлөлдөх.
Санхүүгийн хэрэгцээ
- Саатуулагдсан тохиолдолд та ойр дотно хүндээ өөрийн данс, санхүүгийн мэдээлэлд нэвтрэх, санхүүгийн шийдвэрийг гаргах эрхийг олгох эсэх талаар холбогдох мэргэжлийн хүнээс зөвлөгөө авна уу,
- Санхүүгийн асуудлаар гаргадаг итгэмжлэл /power of attorney/-ийн тусгай маягт байдаг бөгөөд энэхүү эрх зүйн баримт нь таны банкны дансны мэдээлэлд нэвтрэх, цалинг хүлээж авах, шаардлагатай төлбөр тооцоо хийх болон батлан даалтаар гаргах төлбөр /bond/-ийг төлөхөд таны мөнгийг ашиглах боломжийг олгодог.
Эрх зүйн мэдээлэл.
- АНУ даяар үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгдөг олон ашгийн бус байгууллагууд байдаг бөгөөд https://www.immigrationadvocates.org/legaldirectory/ холбоосоор өөрийн оршин суугаа газарт ойр байгууллагуудын жагсаалттай танилцана уу.
Өмгөөлөгч хөлслөх тохиолдолд:
- Гарын үсэг зуран баталгаажуулсан гэрээ байгуулах, гэрээг хоёр хувь үйлдэн өөрт нэг хувийг хадгалах,
- Өмгөөлөгчийн хөлсний хувьд хэд хэдэн өмгөөлөгч/хуулийн фирмээс үнийн санал авч харьцуулах,
- Төлбөрийн баримт авах /аль болох бэлэн мөнгөөр бус чек/бэлэн мөнгөний ордероор төлбөр тушаах/
Бусад
- ICE-ийн ажилтан хэзээ ч таны гэрт ирж магадгүй тул бэлтгэлтэй, төлөвлөгөөтэй байх хэрэгтэй,
- Ямар нэгэн зүйл болсон тохиолдолд яаралтай үед харилцах хүний утасны дугаарыг цээжлэх,
- Та саатуулагдсан тохиолдолд таны хүүхдийг хэн асран халамжлах талаар бэлтгэлтэй байх,
- Хэрэв ICE-ийн ажилтан таны гэрт орохыг хүсвэл Та эхлээд нэвтрэх зөвшөөрөл байгаа эсэхийг нягтлах,
- Таныг саатуулах зөвшөөрөл байгаа эсэхийг лавлах, уг зөвшөөрөлд таны нэр зөв бичигдсэн эсэхийг нягтлах,
- Өмгөөлөгчтэй уулзах, эсхүл өөрийн дотны хүнтэй утсаар ярих хүсэлтээ илэрхийлэх,
- Таныг саатуулагдсан тохиолдолд танд туслалцаа, дэмжлэг үзүүлэх хүний мэдээллийг бэлтгэх,
DMV буюу Вашингтон ДиСи, Мэриланд, Виржиниа мужид амьдарч буй иргэн та дараах хуулийн байгууллагуудтай холбогдож, тусламж, зөвлөгөө авах боломжтой. Мөн шаардлагатай тохиолдолд ЭСЯ-ны шуурхай утсаар холбогдохыг хүсье: 202-374-6274.

Эх сурвалж: https://www.nilc.org/resources/know-your-rights-what-to-do-if-arrested-detained-immigration/