ОЛОН УЛСЫН МОНГОЛ СУДЛАЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ XVII БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Монгол Соёлын төвтэй хамтран “Олон улсын Монгол судлалын эрдэм шинжилгээний XVII бага хурал” ЭСЯ-ны байранд 2025 оны 2 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг уг хуралд Жорж Вашингтоны их сургууль, Пенсильванийн их сургууль, Өмнөд Каролинагийн их сургууль, Өмнөд Дакотагийн их сургууль, Роджерс их сургууль, Зүүн Теннесси мужийн их сургууль, Баруун Вашингтоны их сургууль, Нью-Йоркийн их сургууль, Йелийн их сургууль, Станбулын их сургууль, Торонтогийн их сургууль, Канадын Лавалын их сургууь, Америк дахь Монгол судлалын төв болон манай улсын МУБИС, СУИС, Оточ Манрамба их сургууль, АШУҮИС-ийн төлөөлөл бүхий нийт 30 гаруй эрдэмтэн, судлаачид илтгэл хэлэлцүүлэв. Хоёр өдөр үргэлжилсэн энэхүү хурлын үйл ажиллагаанд 100 гаруй хүн идэвхтэй оролцлоо. Хурлын үйл ажиллагаанд АНУ төдийгүй Канад Улсын судлаачид өргөнөөр оролцож байгаа нь хурлын үйл ажиллагаа жил бүр өргөжин тэлж Хойд Америкийн бүсийн хэмжээний хурал болж байгааг харуулж байна.

Элчин сайд Ө.Батбаяр хурлыг нээж хэлсэн үгэндээ “АНУ дахь Монгол судлал нь олон улсын монгол судлалын түвшинд тэргүүлэх байр суурь эзэлдэг бөгөөд монгол судлалын баялаг түүх, өв сантай. Дэлхийн монгол судлалын цаашдын хөгжилд АНУ-ын монголч эрдэмтдийн үүрэг оролцоо чухал болохыг онцлов. Монгол судлал бол Монгол орон, монголчуудыг гадаад ертөнцөд илүү бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй сурталчлах гүүр юм. Монголын баялаг түүх, өв соёл, зан заншлыг АНУ-д сурталчлан таниулахад Монгол соёлын төв тэргүүтэй байгууллагууд, их, дээд сургуулиудад ажиллаж буй монголч эрдэмтэд болон монгол судлалыг бие даан судалж буй судлаачид үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн”-ийг дурдав.

Бага хурал “Монголын түүх”, “Хэл шинжлэл”, “Соёл урлаг”, ”Археологи”, ”Уламжлалт анагаах ухаан”, ᠌᠌”Угсаатны зүй”, “Байгаль орчин᠌”  “Нийгэм” зэрэг салбар хуралдаантайгаар өрнөв.

Судлаач Уиллиам Фитцхью, Ричард Кортум нарын “Ritual Landscape Rock Art and Archaeology in Mongolian Altai” номын нээлт болов.

Оролцогчид Конгрессын Номын сангийн Азийн хэсэгт байрлах монголын холбогдолтой ховор ном, бүтээлтэй танилцав.

The XVII International Mongolian Studies Conference, held on February 14-15, 2025, at the Embassy of Mongolia in Washington, D.C., brought together over 30 scholars and researchers from esteemed institutions around the world.
The event featured sessions on diverse topics, including Mongolian history, philology, art, archaeology, traditional medicine, ethnology, climate and society.
The conference was co-organized by the Embassy of Mongolia and the Mongolian Cultural Center. In his opening remarks, Ambassador U. Batbayar emphasized the significant role of Mongolian studies in the United States, noting its rich history and heritage, and highlighted the importance of promoting Mongolia’s culture and history to the international community.
During the conference, the book ᠌”Ritual Landscape: Rock Art and Archaeology in the Mongolian Altai” was launched by researchers William Fitzhugh and Richard D.Kortum.
Participants also had the opportunity to explore rare Mongolian-related books in the Asian Division of the Library of Congress.

Like us

Follow us