ЭЛЧИН САЙД Ө.БАТБАЯР АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТАМЕНТЫН ХЯТАД, ЯПОН, СОЛОНГОС, МОНГОЛ, ТАЙВАНЬ ХАРИУЦСАН ТУСЛАХ ТНБД-ЫН ОРЛОГЧ КЕВИН КИМ-ТЭЙ УУЛЗАВ.

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын Төрийн департаментын Хятад, Япон, Солонгос, Монгол, Тайвань хариуцсан Туслах ТНБД-ын орлогч Кевин Ким-тэй энэ өдөр уулзалт хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Талууд хоёр орны улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний хүрээнд цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.  

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Америкийн Нэгдсэн Улсад 2023 онд хийсэн айлчлалын үеэр байгуулсан Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн дүнд Америкийн United Airlines компани ирэх 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Токио-Улаанбаатар чиглэлд нислэг эхлүүлж байгааг сайшаан тэмдэглэв.

Like us

Follow us