MINISTER OF FINANCE B.JAVKHLAN PARTICIPATES IN IMF AND WORLD BANK SPRING MEETINGS
Minister of Finance of Mongolia B.Javkhlan, accompanied by several members of the State Great Khural (Parliament), participated in the 2025 Spring Meetings of the International Monetary Fund (IMF) and the World Bank, held in Washington, D.C., United States, from April 21 to 26, 2025.
During the meetings, Minister B.Javkhlan and the parliamentary delegation held bilateral discussions with IMF Deputy Managing Director Kenji Okamura; World Bank Vice President for East Asia and the Pacific Manuela V. Ferro; IMF Director of the Asia and Pacific Department Krishna Srinivasan; IMF Executive Director for the Asia and Pacific Constituency Seong-Wook Kim; and Acting Under Secretary for the Office of Terrorism and Financial Intelligence of the U.S. Department of the Treasury Brad Smith.
The parties exchanged views on Mongolia’s current socio-economic conditions, macroeconomic outlook, policy measures to support economic growth, and government reforms aimed at strengthening financial stability. They also discussed opportunities to enhance bilateral cooperation moving forward.
In addition, Minister B.Javkhlan and Members of Parliament G.Damdinnyam and D.Enkhtuya met with Mongolian professionals working at the IMF and World Bank. The discussions focused on leveraging the expertise and international experience of Mongolians living and working abroad for the country’s development.
МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОУВС, ДЭЛХИЙН БАНКНЫ ХАВРЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, Улсын Их Хурлын зарим гишүүний хамт 2025 оны 4 дүгээр сарын 21-26-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдсан Олон улсын валютын сан (ОУВС), Дэлхийн банкны хаврын ээлжит уулзалтад оролцлоо.
Уулзалтын хүрээнд Сангийн сайд Б.Жавхлан болон УИХ-ын зарим гишүүд ОУВС-гийн Дэд тэргүүн Кэнжи Окамура, Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан Дэд ерөнхийлөгч Мануэла В.Ферро, ОУВС-гийн Зүүн Ази, Номхон далайн орнуудын газрын Захирал Кришна Шринивасан, Монгол Улсыг хариуцсан Тойргийн гүйцэтгэх захирал Ким СонВуг, АНУ-ын Сангийн яамны Санхүүгийн гэмт хэрэг, терроризмын асуудал хариуцсан Дэд сайд Брад Смит нартай тус тус хоёр талын уулзалтууд хийв.
Талууд уулзалтын үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн төлөв, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогын арга хэмжээ, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шинэтгэлийн талаар дэлгэрэнгүй санал солилцож, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Түүнчлэн Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүд Г.Дамдинням, Д.Энхтуяа нар Дэлхийн банк, ОУВС-д ажиллаж буй монгол мэргэжилтнүүдтэй уулзаж, гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийн мэдлэг, туршлагыг эх орныхоо хөгжилд ашиглах, тэднийг эх орондоо ажиллах таатай нөхцөлөөр хангах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл өгч, санал солилцов.
