“UNITED AIRLINES” КОМПАНИЙН ХЬЮСТОН-ТОКИО-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ ЭХЭЛЛЭЭ

Дэлхийд тэргүүлэгч агаарын тээвэрлэгчдийн нэг, АНУ-ын “United Airlines” компанийн Хьюстон-Токио чиглэлийн нислэгээ өргөжүүлсэн Токио-Улаанбаатар чиглэлийн анхны нислэг 2025 оны тавдугаар сарын 1-ний өдөр эхэлж байна.Монгол Улсын стратегийн гуравдагч хөрш болох АНУ-ын нэр хүндтэй авиа компани Монгол Улс руу анх удаа хуваарьт нислэг эхэлж буй нь Монгол, Америкийн харилцааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээхийн зэрэгцээ манай улсын агаарын тээврийн салбарт чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун Эрдэнийн 2023 оны 8 дугаар сард АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан бөгөөд уг хэлэлцээр байгуулагдсаны нэгэн бодит үр дүн ийнхүү гарч байна.Монгол, Америкийг холбосон энэхүү нислэг нь хоёр улсын стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаа, иргэд, бизнес эрхлэгчдийн харилцаа холбоог өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Хөөрөх тэнгэр нь цэлмэг, буух буулт нь зөөлөн байг!

Like us

Follow us