The American Chamber of Commerce in Mongolia (AmCham Mongolia) is organizing its eighth annual “Door-Knock” trade mission

The American Chamber of Commerce in Mongolia (AmCham Mongolia) is organizing its eighth annual “Door-Knock” trade mission in Washington, D.C., from May 5 to 7, 2025. Launched in 2014, this high-level advocacy visit aims to strengthen U.S.–Mongolia trade and investment relations.

The “Door-Knock 2025” mission connects AmCham Mongolia member executives with U.S. policymakers, government agencies, and business leaders to promote Mongolia’s business and investment environment and explore opportunities for deeper economic cooperation.

As part of the program, Z. Battushig, Chargé d’affaires, Embassy of Mongolia in Washington, D.C., welcomed the delegation and provided updates on current initiatives aimed at strengthening bilateral economic ties. The delegation includes U.S. Ambassador to Mongolia Richard Buangan and senior representatives from AmCham Mongolia member companies, including Trade and Development Bank, Golomt Bank, Altai Holding, Melville & Erdenedalai, Ondo Holding, Practical Insurance, the Economic Forum of Mongolia, and Snow Hill Consultancy.

Монгол Улс, АНУ-ын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Door-Knock 2025” айлчлал 2025 оны 5 дугаар сарын 5-7-нд Вашингтон ДС хотноо болж байна. Уг арга хэмжээг Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) 2014 оноос хойш уламжлал болгон найм дахь удаагаа зохион байгуулж буй юм.
“Door-Knock 2025” нь АмЧам Монголын гишүүн компаниудын удирдлагуудыг АНУ-ын бодлого тодорхойлогчид, төр, бизнесийн байгууллагуудтай уулзуулах, Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл солилцох зорилготой.
Айлчлалын хүрээнд Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны хэргийг Түр хамаарагч З.Баттүшиг төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлов.
Айлчлалд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган, АмЧам Монголын удирдлага болон Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, “Алтай Холдинг” ХХК, “Melville & Erdenedalai” ХХК, “Ондо Холдинг” ХХК, “”Practical Insurance”, “Монголын эдийн засгийн форум” ТББ, “Snow Hill Consultancy” зэрэг 15 гишүүн компанийн төлөөлөгчид оролцож байна.
Төлөөлөгчид АНУ-ын Конгрессийн зарим гишүүн, Төрийн департамент, Худалдааны яам, АНУ-ын Худалдааны танхим, Худалдааны төлөөлөгчийн газар, Хөгжлийн санхүүжилтийн корпорац (DFC), Экспорт-Импортын банк (EXIM) зэрэг байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийж, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломж, чиглэлийн талаар санал солилцлоо.

Like us

Follow us