МОНГОЛЫН СОЁЛ, БИЗНЕСИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
АНУ-ын Виржиниа мужийн Арлингтон хотын Pentagon City Fashion Centre Mall худалдааны төвд “Монголын соёл, бизнесийн өдөрлөг” 2025 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү арга хэмжээ нь Монголын өв соёл, үндэсний урлаг, гар урлал, уламжлалт хоол хүнсийг танилцуулахын зэрэгцээ Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг сурталчилж, худалдаалах замаар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, соёлын харилцаа болон бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.
Та бүхнийг гэр бүл, найз нөхдийн хамт ирж, арга хэмжээг дэмжин оролцохыг урьж байна!
Хаана: Pentagon City Fashion Centre Mall, Arlington, VA (1100 S Hayes St, Arlington, VA 22202)
Хэзээ: 2025 оны 6 дугаар сарын 21, 11:00 AM – 5:00 PM
Join us for the “Mongolian Cultural Experience” on June 21, 2025, at Pentagon City Fashion Centre Mall in Arlington, VA (1100 S Hayes St). Organized by the Mongolian Business Council of East Coast, the event will showcase Mongolia’s unique culture, traditional performances, food, and locally made products. Come with your family and friends to experience and support Mongolian heritage and craftsmanship!


