“MONGOL ZURAG: TRADITION AND MODERNITY” УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамны санаачилга, Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан урлаг судлалын ухааны доктор, Монгол Улсын Соёлын элч Ц.Уранчимэгтэй хамтран Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Цүлтэм (1924-2001), уран бүтээлч О.Үржинханд нарын “Монгол зураг: Орчин цаг ба Уламжлал” уран зургийн үзэсгэлэнг толилуулах гэж байна.

“MONGOL ZURAG: TRADITION AND MODERNITY” үзэсгэлэн Элчин сайдын яамны байранд 2025 оны 12 дугаар сарын 2-ноос 7-ны өдрүүдэд 10-16 цагийн хооронд зохион байгуулагдах тул Та бүхнийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.

Хаяг: 2833 M Street NW, Washington DC, 20007

On the occasion of the Republic Day the Embassy of Mongolia invites You to visit the “Mongol Zurag: Tradition and Modernity” Art Exhibition from 10:00 am to 4:00 pm on December 2-7, 2025.
Featured artist: Tsultem Nyam-Osor (Hero of Labor, People’s artist, State prize, Honored art worker of Mongolia), artist Urjinkhand Onon, curated by Cultural Envoy, Prof. Uranchimeg Tsultem
Exhibition date: December 2-7th, 2025, from 10:00-16:00.
Location: Embassy of Mongolia 2833 M street NW, Washington DC, 20007
Parking: Colonial Parking 1205 Wisconsin Ave NW, Washington, DC 20007

Like us

Follow us