The Dr. John Gombojab Hangin Fund: Securing the Future of Mongolian Studies at Indiana University

АНУ дахь Монгол судлал нь олон улсын Монгол судлалын түвшинд тэргүүлэх байр суурь эзэлдэг бөгөөд Монгол судлалын төвүүд болон эрдэмтэн судлаачид Монголын түүх, өв соёл, зан заншлыг олон улс, тэр дундаа АНУ-д сурталчлан таниулахад ихээхэн хувь нэмэр оруулж ирсэн.

Эдгээрээс Индианагийн Их Сургууль нь Хойд Америк дахь монгол судлалын тэргүүлэх төв бөгөөд монгол судлалыг хөгжүүлэх, монголын түүх, соёл, ёс заншлыг таниулахад өөрсдийн хүч чадлаа дайчлан идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тус сургууль нь Монгол судлалын чиглэлээр эрдмийн зэрэг олгох хөтөлбөр бүхий Америк тив дэх цорын ганц сургууль юм.

Монгол Улсад ажиллаж байсан Элчин сайд асан Памела Слүтз тус сургуулийн монгол судлалын тэргүүлэх төв хэмээх нэр хүндийг хадгалан сургалтын чанарыг улам сайжруулан чанаржуулж, монгол судлалын чиглэлээр хичээл заах байнгын профессорын орон тоог санхүүжүүлэх, Монгол судлалаар мэргэшиж буй залуу үеийн эрдэмтэн, судлаачдыг дэмжих, сургалтын хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголч эрдэмтэн Хангины Гомбожавын (John Gombojab Hangin) нэрэмжит санг 2024 онд байгуулж хувийн зүгээс хандив өргөөд байна. 

Иймд та бүхэн Индианагийн Их сургуулийн Төв Евро-Азийн тэнхимийн үйл ажиллагааг дэмжихийг хүсье.

https://give.myiu.org/crowdfunding/P370016565-CF.html?&src=IUB_HLS_IUDay2026_MongolianStudies_Email5

For more than 60 years, Indiana University has been home to the oldest continuous Mongolian Studies program in North America — and the only university offering Mongolian studies as part of a degree program.

We invite alumni, friends of Mongolia, and supporters to help sustain the nation’s oldest, major Mongolian Studies program.

Your support strengthens a program that:

• Provides multi‑level Mongolian language courses

• Funds student research and scholarships

• Sustains teaching, outreach, and cultural programming that brings Mongolia’s story to wider audiences

Support the program here: https://give.myiu.org/crowdfunding/P370016565-CF.html?&src=IUB_HLS_IUDay2026_MongolianStudies_Email5

Like us

Follow us