ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ, МЕКСИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр, Мексикийн Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн гүйцэтгэх захирал Алехандра дель Морал Вела нар Мехико хотноо 2026 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хоёр улсын Гадаад харилцааны яам хооронд хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү баримт бичиг нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутаг болон олон улсын харилцааны асуудлаар яриа хэлэлцээг тогтмол өрнүүлэх, мөн эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээ, төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх хүрээ, механизмыг бүрдүүлэх зорилготой юм.

Талууд санамж бичгийн хүрээнд хоёр улсын гадаад харилцааны яамны албан хаагчдад зориулсан богино хугацааны сургалтыг ээлжлэн зохион байгуулах, мөн бусад хөгжиж буй орнуудын төрийн албан хаагчдад зориулсан чадавх бэхжүүлэх сургалтын хөтөлбөрийг хамтран боловсруулахаар тохиролцлоо.​

Монгол, Мексикийн харилцаа эрчимтэй хөгжиж, хоёр улсын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байна. Энэ үед тус баримт бичгийг байгуулснаар хөгжлийн хамтын ажиллагааны эрх зүйн суурь бэхжиж, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломж нэмэгдэхийн зэрэгцээ туршлага солилцоо өргөжихөд чухал хувь нэмэр оруулах юм.

H.E. Mr. Batbayar Ulziidelger, Ambassador Extraordinary and Plenipotentiary of Mongolia to the United Mexican States, and Ms. Alejandra del Moral Vela, Executive Director of the Mexican Agency for International Development Cooperation (AMEXCID), signed the Memorandum of Understanding between the Ministry of Foreign Affairs of Mongolia and the Ministry of Foreign Affairs of the United Mexican States on International Development Cooperation in Mexico City on June 8, 2026.

The Memorandum establishes a framework for expanding bilateral cooperation, maintaining regular dialogue on regional and international issues, and jointly implementing development-related projects and programs. It also provides for short-term training programs for officials and civil servants of Mongolia and Mexico, as well as joint capacity-building initiatives for civil servants from other developing countries, thereby strengthening the legal foundation for Mongolia-Mexico development cooperation.

Like us

Follow us