ИРГЭДИЙН АНХААРАЛД

Коронавируст цар тахлын үед УОК-оос гадаад улсаас ирж буй зорчигчидтой холбоотой авч хэрэгжүүлж байгаа зарим нэмэлт зохицуулалтын талаарх мэдээлэл:

  • Коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, эсхүл улсын хил нэвтрэхээс сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвар авч эдгэрсэн /нотлох баримт бичигтэй/ зорчигчдыг гэрийн 14 хоногийн ажиглалтад шилжүүлнэ.
  • Коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, эсхүл улсын хил нэвтрэхээс сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвар авч эдгэрсэн /нотлох баримт бичигтэй/ гэрийн 14 хоногийн ажиглалтад шилжиж буй зорчигчоос (0-5 насны хүүхэд хамаарахгүй) Монгол Улсын агаарын болон авто замын хилийн боомтод “ПГУ” шинжилгээ авна.
  • Гэрийн 14 хоногийн ажиглалтад шилжиж байгаа зорчигчид агаарын болон авто замын хилийн боомтод “ПГУ” шинжилгээ өгөхдөө гэрийн ажиглалтад байх оршин суух хаяг болон холбоо барих утасны дугаарыг үнэн зөв бүртгүүлнэ. 
  • Монгол Улсын хилээр нэвтрэх иргэд хилийн боомтоор нэвтрэхээс өмнөх 72 цагийн дотор коронавируст халдварын “ПГУ” шинжилгээ өгч, сөрөг хариу гарсныг нотлох баримт бичигтэй байх шаардлага хэвээр үргэлжилнэ. 

Like us

Follow us