Шуудангаар бичиг баримт илгээх заавар
Хэрэв та өөрийн биеэр ЭСЯ дээр ирж консулын үйлчилгээ авах боломжгүй тохиолдолд бичиг баримтаа ЭСЯ-ны хаягаар шуудангаар илгээнэ.
Шуудан илгээх хаяг:
Embassy of Mongolia (Consular Section)
2833 M Street NW
Washington, DC 20007
Анхаарах:
1. Шуудангаар бичиг баримт илгээхээс өмнө бүрдүүлэх материалд заагдсан бичиг баримтыг зохих ёсоор бүрэн бүрдүүлсэн эсэхийг шалгах;
2. Шуудангаа хаана явааг хянах боломжтой “Tracking number” бүхий USPS, UPS, DHL зэрэг шуудангийн компанийг сонгож илгээх;
3. Хэрэв гадаад паспорт, гэрчилгээ зэрэг бичиг баримт буцааж авахаар бол төлбөр төлөгдсөн буцах дугтуй /self addressed and prepaid envelope/-г дотор нь хийж явуулах;
4. Буцах дугтуйн дээр гар утасны дугаараа бичих;
5. Ялангуяа паспорт, бичиг баримт илгээж хүлээж авч буй тохиолдолд “Certified mail” буюу баталгаат шуудангаар үйлчлүүлэх;
6. Хэрэв та тухайн хаягнаасаа өөр газарт нүүх бол ЭСЯ-ны Консулын хэлтэст утсаар холбогдож энэ тухайгаа мэдэгдэх;
7. Баталгаагүй шуудангаар бичиг баримт алдагдсан тохиолдолд тус ЭСЯ хариуцлага хүлээхгүй болохыг анхааруулж байна.