ЗАРЛАЛ

“Хүний хөгжлийн сангийн тухай” Монгол Улсын хуулийн дагуу иргэнд хишиг хувь хүртээх ажлын хүрээнд гадаад оронд сурч, ажиллаж, амьдарч буй иргэдийн тоон мэдээг гаргах шаардлагыг үндэслэн 2010 оны 1 дүгээр улиралд багтаан хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан нарийвчилсан судалгааг хавсралт хүснэгтээр гаргах тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2010 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 5/26 албан тоот, хүн амын жилийн эцсийн тооцоонд шаардлагатай учир гадаад улсад байнга оршин суугаа Монгол Улсын хөдөлмөрийн насны иргэдийн тоог 2009 оны жилийн эцсийн байдлаар гаргаж ирүүлэх тухай Үндэсний Статистикийн хорооны 2010 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 3/2 албан тоот, мөн ДТГ-ууд гадаад орнуудад оршин суугаа Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүргээ чанд биелүүлэхийн тулд тэдний бүрэн бүртгэлийг гаргаж ахуй нөхцлийг нь судлах тухай Гадаад харилцааны сайдын 2010 оны 03 тоот албан даалгаврыг АНУ дахь монгол иргэддээ зарлан мэдэгдэхийн хамт доорх хүснэгтийг татан авч бөглөн ЭСЯ-ны frontdesk@mongolianembassy.us хаягаар ирүүлж, бүртгэлийн үйл явцад өргөнөөр оролцохыг уриалж байна.

ЭСЯ-ны Консулын хэлтэс иргэддээ өдөр тутам үйлчилгээ үзүүлэхийн хажуугаар иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч сонсдог тусгай өдөр болгон 7 хоног бүрийн Мягмар гарагт ажлын цагаар уулзалт хийдэг горимд шилжиж байгааг мэдээлж байна.

Загвар

ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us