Зөвлөлдөх уулзалтын тухай

ZU2010_1АНУ дахь монгол байгууллагуудын удирдлагын Зөвлөлдөх уулзалт 2010 оны зургадугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Элчин Сайдын Яамны байранд болов. Хуралд Вашингтон, Лос Анжелес, Миссури, Чикаго зэрэг хот, мужуудийн нийт 14 байгууллагын төлөөлөгчид оролцов.

Уулзалтаар АНУ дахь монгол нэрийтгэлтэй нийт байгууллагуудын ашиг сонирхолыг төлөөлсөн нэгдмэл байгууллага бий болгох асуудлыг хэлэлцэн санал хураав. Мөн нийт монгол байгууллагуудын гишүүнчлэл дээр үндэслэсэн АНУ-ын Монголчуудын Альяанс байгуулж, үйл ажиллагаа болон цаашдын гишүүнчлэлийн өргөжүүлэх ажил үүргийг эхний ээлжинд Вашингтон хот орчмын Монголчуудын Холбоонд хариуцуулахаар шийдвэрлэв.

Хуралд оролцогчдын ихэнхийн саналын дагуу Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг Зөвлөлийн хүндэт Тэргүүлэгчээр өргөмжилөхөөр тогтов.

Вашингтон хот орчмын Монголчуудын холбоо,
Лос Анжелес хотын Монголчуудын холбоо,
Чикаго хот дахь Америк Монголчуудын нийгэмлэг,
Америкийн залуу монгол мэргэжилтнүүдийн холбоо,
Эмэгтэйчүүдийн “Соёл” холбоо
Америк дахь монголчуудын Худалдааны Танхим,
Монгол соёлын төв,
Вашингтон дахь монгол сургууль,
Лос Анжелес дахь монгол сургууль,
“Даяармонгол” сүлжээ,
“Орлоо” сүлжээ,
Америк дахь монгол телевиз

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us