Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллого

tollogoЭнэ оны 11 дүгээр сарын 11-ний өдөр орон даяар эхлэх Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогод АНУ дахь Монгол иргэд хэрхэн оролцох талаар Үндэсний Статистикийн Хорооны Тамгын газрын дарга, Ерөнхий менежер Б.Ганбат, Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын атташе П.Баяр нар 2010 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Вашингтон дахь ЭСЯ-тай хамтран семинар зохион байгуулав. Семинарт Вашингтон хотын орчмын Монголчуудын холбоо, Монгол соёлын төв, Даяар Монгол, Орлоо.ком, 15 минут студийн удирдлага оролцож энэ удаагийн тооллогод Америк дахь Монгол иргэдийг өргөнөөр оролцуулахад чиглэсэн сурталчилгааны ажлыг зохион байгуулах талаар санал солилцов.

Семинарыг 10 дугаар сарын 7-ны өдөр Нью Йорк, 10 дугаар сарын 9,10-ны өдрүүдэд Чикаго, 10 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Денвер, 15-ны өдөр Сан Франсиско, Окланд хотуудад тус тус зохион байгуулах тул иргэдийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

Гадаадад амьдарч байгаа Монгол иргэдийн интернет тооллого 10 дугаар сарын 10-ны өдөр эхэлнэ, дэлгэрэнгүй мэдээллийг www.toollogo2010.mn болон Вашингтон дахь ЭСЯ, Нью Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газар, АНУ дахь монголчуудын бусад байгууллагын веб хуудаснаас үзнэ үү.

Та бүхнийг Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогодоо идэвхтэй оролцохыг уриалж байна.

Элчин сайдын яам

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us