ДЭЛХИЙН БАНК, ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САНГИЙН ХАВРЫН УУЛЗАЛТАД САНГИЙН САЙД ОРОЛЦОЖ БАЙНA

bayartsogtАНУ-ын Вашигтон хотноо болж буй Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сангийн захирагч нарын 2011 оны хаврын уулзалтад Сангийн сайд С.Баярцогт тэргүүтэй төлөөлөгчид амжилттай оролцож байна. Тус уулзалтын үеэр Сангийн сайд С.Баярцогт Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн Зүүн ази номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгч, Монгол улсыг хариуцсан захирал, Монгол улсыг захирлуудын зөвлөлд төлөөлж суудаг Гүйцэтгэх захирал, Олон улсын санхүүгийн корпорацийн Монголыг хариуцсан захирал зэрэг тус байгууллагуудын захирал, удирлагуудтай тусгайлан уулзалт зохион байгуулж, Монгол улсын нийгэм эдийн засгийн байдлын талаар танилцуулж, цаашид хамтран ажиллах чиглэлээр харилцан санал солилцлоо.

Сангийн сайд тус уулзалтын “Хөгжиж буй орнуудын ордлогыг бүрэн дайчлах нь” сэдэвт зөвөлгөөнд Монгол улсын уул уурхайн эдийн засгийн хөгжилд татварын тогтолцоог үр ашигтай бий болгох сэдвээр илтгэл тавьж өөрсдийн орны туршлагыг дэлхийн бусад орнуудтай хуваалцлаа. Мөн Олон улсын валютын сангийнхантай уул уурхайн эдийн засагтай орнуудын татварын удирдлагийг хэрхэн сайжруулах талаар харилцан санал солилцож, хоёр тал Монгол улсын татвар төлөгчдийн албыг бэхжүүлэх талаар хамтран ажилллахаар тохиролцоонд хүрэв.

Түүнчлэн Сангийн сайд С.Баярцогт Монгол улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний талаар холбогдох мэдээллийг өгөхийн зэрэгцээ Дэлхийн банкны удирдлагуудаас уг үнэлгээний явцыг хурдасгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Дэлхийн банктай хамтран дараагийн дөрвөн жилд хэрэгжүүлэх зээл тусламжийн стратегийн баримт бичгийг энэ оны 10 дугаар сард Дэлхийн банкны захирлуудын зөвлөлөөр батлуулах шаардлагатай байгаагаа ч энэ үеэр мэдэгдлээ.

Олон улсын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор Дэлхийн банкны олон талт хөрөнгө оруулалтын баталгааны агентлагтай цаашид хамтран ажиллахаар тохиролцлоо. Уулзалтын үеэр Сангийн сайд Олон улсын санхүүгийн корпорацтай цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон бөгөөд тус корпорац манай улсад ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр жижиг дунд үйлдвэрийн бизнесийн үйл ажиллагааг дэмжихэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us