Иргэний шинэчилсэн бүртгэл Чикаго хотод явагдана

АНУ дахь Монгол Улсын иргэдийн шинэчилсэн бүртгэл 2011 оны 7 дугаар сарын 26-31-ний өдрүүдэд Чикаго хотод өглөөний 9.00 цагаас оройн 18.00 цагийн хооронд явагдана.

Гадаад оршин суугаа иргэдийн шинэчилсэн бүртгэл нь иргэдийн гадаад паспорт дээр үндэслэн явагдаж байгаа тул бүргэлд хамрагдахаар ирэхдээ хүчин төгөлдөр гадаад паспорт болон иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний эх хувь эсвэл хуулбарыг авч ирнэ. Бүртгэлд хамрагдахаа өөрийн ургийн овог, Монгол дахь байнга оршин суух хаягаа мэдсэн байх шаардлагатай.

0-16 насны хүүхэд биечлэн ирж бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд тэдний гадаад паспорт, төрсний гэрчилгээг үндэслэн эхийн нэр дээр бүртгэнэ.

Хэрэв та болон таны хүүхдийн иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний гэрчилгээ зэргийн аль нэг нь огт байхгүй тохиолдолд Улсын бүртгэлийн газрын ерөнхий газрын www.registrationmongolia.com, www.burtgel.mn вэб хаягуудаар орж иргэний үнэмлэхний болон төрсний гэрчилгээний лавлагаа авах хүсэлтээ илгээж болно. Таныг хүсэлтээ илгээж хандсны дараа лавлагаа, хариу ЭСЯ-ны консулын ажилтанд ирсний дараа та иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах боломжтой.
Бусад хотуудад бүртгэл явуулах өдрийг жич зарлах болно.

ЭСЯ-ны Консулын хэлтэс

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us