Монголын дунд сургуулиудын сурагч, багш нартай уулзав

Picture 022 sЭлчин сайд Х.Бэхбат АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын харилцааны газрын санхүүжилтээр хэрэгжиж буй Emerging Youth Leadership – Boston Public Schools and Mongolia оюутан солицооны хөтөлбөрийн хүрээнд Вашингтон хотноо айлчилж буй Монголын хот, хөдөөгийн дунд сургуулиудын 13 сурагч 3 багшыг ЭСЯ дээр хүлээн авч уулзаж Монгол-Америкийн харилцааны тараал танилцуулж сурагч, багш нарын сонирхосон асуултад хариулав.

Энэхүү хөтөлбөрийн дагуу Монголын сурагчдын баг 10 дугаар сарын 22-оос 11 дүгээр сарын 12-ны өдрүүдэд АНУ-ын Бостон, Вашингтон хотуудад зочилж АНУ-ын түүх соёл, ардчилал, иргэний нийгэмтэй танилцаж, Америкийн ахлах, дунд сургуулиудын туршлагыг судалсан байна. Вашингтонд байх хугацаандаа Төрийн департамент, Капитол, Цагаан ордон зэрэгт зочилох хөтөлбөртэй.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us