МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БҮРТГҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2013 оны 6 дугаар сарын 14-ний Баасан, 15-ны Бямба, 16-ны Ням гарагуудад 07:00 – 22:00 цагийн хооронд авна.

Иргэд сонгуульд саналаа өгөхийн тулд урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай.

  • Бүртгэл 2013 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс 29-ний өдрийг дуустал Бямба, Ням гарагийг оролцуулан 09:00-13:00, 14:00-18:00 цагийн хооронд явагдана.
  • АНУ-д ажиллаж амьдарч буй иргэд Вашингтон дахь ЭСЯ, Сан Франциско дахь ЕКГ, Нью-Йорк дахь БТГ гэсэн газруудаас өөрт ойр байрлах, саналаа очиж өгөх ДТГ-таа бүртгүүлсэн байна.
  • ЭСЯ-нд ирж саналаа өгөх иргэд www.mongolianembassy.us гэсэн цахим хуудсаар орж СЕХ-оос баталсан ЕС2013-03 маягтыг татаж авч бөглөн, Гадаад паспортын хуулбарын хамтаар
    • Embassy of Mongolia 2833 M street NW, Washington DC, 20007 гэсэн шуудангийн хаяг,
    • (202) 298-9227 дугаарын факс,
    • election2013@mongolianembassy.us гэсэн и-мэйлийн хаягийн аль нэгээр нь илгээнэ үү.

ЕС2013-03 маягтыг татаж авах

Сонгууль өгөх иргэд дараах зүйлсийг анхаарвал зохино.

  1. Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, Монгол Улсын сонгуулийн эрх бүхий 18 нас хүрсэн иргэн байх ба сонгуулийн санал авах өдөр буюу 2013 оны 6 сарын 14-нөөс өмнө 18 нас хүрсэн байна.
  2. Сонгуульд саналаа өгөхөөр ирэхдээ хүчин төгөлдөр гадаад паспорт, иргэний үнэмлэхийн аль нэгийг авч ирнэ.

Хэрэв таны гадаад паспортын хугацаа дууссан эсвэл шинэчилсэн бүртгэлд хамрагдаж амжаагүй бол ЭСЯ-ны Консулын хэлтсээс эдгээр үйлчилгээг авах боломжтой болно.

Иргэн та сонгох сонгогдох эрхээ эдэлж Монгол Улсынхаа төрийн тэргүүнийг сонгох сонгуульд идэвхитэй оролцоно уу.

Элчин сайдын яам, Салбар комисс
Лавлах утас: 202 333-7117

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us