Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл БНОУХ-ийн 30 жилийн ойн хуралд оролцов.

DSC_0030Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Вашингтон хотноо болсон Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн буюу “IRI”-гийн 30 жилийн ойн арга хэмжээнд хүндэт зочноор уригдан оролцлоо.

Хүндэтгэлийн хүлээн авалтын арга хэмжээг нээж тус хүрээлэнгийн Ерөнхийлөгч Лорн Крайнер үг хэлсэн бөгөөд АНУ-ын сенатор Жон Макейн хүндэт зочдод баяр хүргэж хүндэт өргөмжлөл гардуулав.

Мэр Э.Бат-Үүл улс төрийн нам сонгуульд ялахын тулд ард түмэнтэйгээ ойр байж, улс төрийн амжилт орон нутгаас эхэлдэг болохыг онцлов. Мөн тус хүрээлэнг сүүлийн 20 гаруй жил Монгол Улсад ардчиллыг хөгжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлж үг хэллээ.

Мөн арга хэмжээнд Словак улсын Ардчилсан хөдөлгөөний удирдагч, ерөнхий сайд асан Микулас Зуринда хүндэт зочноор уригдаж Словакийн ардчилсан хувьсгалыг манлайлж оролцсон талаар үг хэлэв.

БНОУХ нь 1983 онд анх байгуулагдсан ба өдгөө дэлхийн 60 гаруй оронд үйл ажиллагаа явуулж, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тус хүрээлэн Монгол Улсад 1992 оноос хойш ардчиллыг хөгжүүлэх, иргэний нийгмийн байгууллагыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, Улаанбаатар хот, хөдөө орон нутагт ардчиллын боловсрол олгох, засаглалыг бэхжүүлэх чиглэлээр сургалт, хөтөлбөрүүдийг амжилттай зохион байгуулж ирсэн билээ.

Хотын дарга энэ өдрүүдэд “Ардчиллын төлөөх үндэсний сан”-гийн Ерөнхийлөгч Карл Гэршман, АНУ-ын Олон улсын туслалмжийн хөтөлбөрийн Азийн газрын дарга тай уулзаж, Монгол Улсын засаглалын хөгжлийн асуудлаар “Эрх мэдлийн төвлөрлийг сааруулах нь” сэдэвт хуралд илтгэгчээр оролцох юм.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us