Олон улсын Монгол судлалын 8 дугаар бага хурал Вашингтон хотноо болно

001

Жил бүр Монгол Улсаас АНУ-ад суугаа Элчин сайдын яам, АНУ дахь Монгол Cоёлын Төв, Монгол нийгэмлэг, Монгол Улсын Батлан Хамгаалахын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгээс хамтран зохион байгуулдаг Олон улсын Монгол судлалын 8 дах удаагийн бага хурал 2014 оны 5 дугаар сарын 2-4-нд уламжлал ёсоор Вашингтон дахь ЭСЯ-ны байран дээр болно.

8 дахь удаагийн энэ хуралд Монгол улс, АНУ, ОХУ, Их Британи, БНСУ-аас нийт 18 судлаач хүрэлцэн ирж, илтгэлээ хэлэлцүүлэх юм. Мөн хурлын хөтөлбөрт Конгрессын Номын Сангийн монгол ховор хуучин номтой танилцах аялал, Элчин сайдын тусгай хүлээн авалт, Хориод оны үеийн Монголын хууль тогтоолын үзэсгэлэн, Ням гарагийн зугаалга зэрэг үйл ажиллагаа багтаж буй болно.  

Бага хуралд оролцох заавар

Хуралд олон нийт, сонирхсон хүмүүс оролцож болох боловч өмнө нь бүртгүүлж, мандат авсан байх ёстой. Мандат авахын тулд Монгол Соёлын төвийн info@mongolcc.org хаягаар (утас 703-966-4437) овог нэр, албан байгууллага, зэрэг цолоо бичиж ирүүлэх ба 50 долларын хураамж төлсөн байна.

50 долларын хураамжинд:

•Хурал болох хоёр өдрийн өглөөний цай

•Хоёр өдрийн хоол

•Ням гаригийн хорхог, монгол хоол, волейбол бүхий зугаалга

•Хурлын үзэг болон тарааж өгөх бусад материал, мандат

•Дурсгалын зураг…

бүгдийн зардал багтсан болно. Таны төлж буй энэхүү хураамж нь Монгол улсын засаг төрөөс ямар ч санхүүжилтгүйгээр зохион байгуулдаг энэхүү хурлын маань үйл ажиллагааны нүсэр зардалд ихээхэн хувь нэмэр оруулах юм. Монгол улсын төсөвт Гадаад дахь Монгол судлалыг дэмжих тодорхой зардал суусан гэх боловч өнөө хэр нь бидний хуралд дэмжлэг ирээгүй байгаа билээ.

Энэхүү үйл ажиллагааг санхүүгийн хувьд аль болох бие даасан, өөрөө өөрийнхөө зардлыг даадаг хурал болгох зорилготой тул оролцогчдоос мандатын татвар зайлшгүй авах ёстой байдгийг болгоон соёрхоно уу!

Хурлын урьдчилсан хөтөлбөрийг эндээс татаж авна уу.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us