ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД Ж.АМАРСАНАА БИОТЕХНОЛОГИЙН "GILEAD SCIENCES" КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Калифорни мужийн Фостер хотод байрлах биотехнологийн Gilead Sciences компанийн удирдлагуудтай уулзан, тус компаниас удахгүй олон улсын зах зээлд нэвтрүүлэх гэж буй элэгний С вирусыг бүрэн эмчлэх өндөр магадлалтай Sofosbuvir эм, түүний хэрэглээ, эмчилгээний үр дүн, бүтээгдэхүүнээ Монгол Улсад албан ёсоор бүртгүүлэн нэвтрүүлэх, ингэхдээ зах зээлийн үнээс харьцангуй хямдаар нийлүүлэх боломжийн талаар болон бусад бүтээгдэхүүнийх нь талаар мэдээлэл авч, санал солилцов. Компанийн мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар Sofosbuvir эмийг бусад эм, тариатай хамт хэрэглэснээр элэгний С вирусыг 12-оос 24 долоо хоногийн хугацаанд бүрэн эмчлэх боломжтой аж.

Уулзалтын үеэр компанийн мэргэжилтнүүд манай улсын эрүүл мэндийн салбарын тогтолцоо, өнөөгийн нөхцөл байдал, элэгний С вирусын халдвар, өвчлөл, эмчилгээ, Sofosbuvir эмийг бүртгүүлэх, зах зээлд нийлүүлэх боломжийг судлах, энэ чиглэлээр манай эрүүл мэндийн салбарынхантай албаны уулзалт хэлэлцээ хийх зорилгоор 2014 оны 6 дугаар сард манай улсад ажиллахаар болсноо мэдэгдэв.

Gilead Sciences компани нь ХДХВ, гепатит В вирус, зүрх судас, амьсгалын замын халдварт өвчин, хорт хавдрын эсрэг эмийн эмчилгээг судлах, боловсронгуй болгох, эм, эмийн бэлдмэлийг хөгжүүлэх, нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн тэргүүлэгч биотехнологийн компаниудын нэг юм. Тус компанийн болон Sofosbuvir (Sovalditm) эмийн талаарх мэдээллийгhttp://www.gilead.com/ цахим хуудаснаас авна уу.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us