УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГИЙН УРИЛГА

Poster DoL

Хөдөлмөрийн Яам, Монголын Үйлдвэрчний Эвлэл, Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо хамтран АНУ-д ажиллаж, амьдарч, сурч байгаа Монголчууддаа зориулан зохион байгуулж буй “МОНГОЛ ОРОН ТАНААС ЭХЭЛДЭГ” уулзалт, өдөрлөг 2014 оны 6 дугаар сарын 15-ны Ням гарагийн 14:30 цагт Вашингтон хотноо болно. Уулзалт өдөрлөгийн үеэр дараах арга хэмжээ болно.
– Монгол орны бүтээн байгуулалтад АНУ-д байгаа Монголчуудын мэдлэг, оюун ухаан, туршлагыг ашиглах боломжийн талаар санал солилцох,
– АНУ-д амьдарч байгаа Монголчуудын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын талаар санал хүсэлтийг сонсож төрийн бодлого шийдвэрт тусгах,
– Монголд эрэлттэй байгаа мэргэжил, ажлын байрны талаар мэдээлэл өгөх,
– Монгол иргэдэд ажлын байраар хангаж буй ажил олгогч нарт хүндэтгэл үзүүлэх, өргөмжлөл гардуулах,
– Хөдөлмөрийн зуучлалын цахим биржийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийг танилцуулах,
– “Монголын Дуу Хоолой” урлагийн тоглолтоор Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, МУГЖ С.Батсүх, МУГЖ Г.Ариунбаатар, Яруу найрагч Б.Ичинхорлоо болон “Voice” хамтлагийн уран бүтээлчид та бүхэнтэй учран золгох болно.

Хаяг:
Dome Theatre, Artisphere
1101 Wilson Boulevard, Arlington, VA 22209

Жич:
Artisphere театрын Parking-д машинаа төлбөргүй тавих боломжтой.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us