БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ

pic

Америкийн Нэгдсэн Улсад аж төрж, хөдөлмөрлөж, сурч буй бүх Монголчууддаа Тулгар төр байгуулагдсны 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье.

Монгол түмний минь төрт ёсны их баяр цэнгэл наадмын бөхчүүд нь бяртай, морьд нь хурдан, харваачид нь мэргэн байх болтугай.

Та бүхэндээ аз жаргал, эрүүл  энх, сайн сайхныг ерөөе.

Бултаараа золбоо хийморьтой сайхан наадаарай.

ЭЛЧИН САЙД    Б.АЛТАНГЭРЭЛ

 2015-07-10

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us