ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

Batlan hamgaalahin zuvlulduh uulzalt

Зөвлөлдөх уулзалт амжилттай болж өнгөрлөө.

Монгол Улс, АНУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын 14 дэх Зөвлөлдөх уулзалт 9 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд Вашингтон хотноо амжилттай болж өнгөрөв. Зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Х.Батбилэг, АНУ-ын талаас Батлан хамгаалахын сайдын Зүүн Азийн асуудал хариуцсан туслахын үүргийг түр орлон гүйцэтгэгч бригадын генерал Роберта Шеа нар тэргүүлэн, Штабын дарга нарын нэгдсэн хороо, Номхон далайн командлал, Аляскын Үндэсний гвард, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташегийн албаны холбогдох ажилтнууд оролцож, хоёр талын батлан хамгаалах, цэргийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээгээ харилцан тохирлоо. Мөн зөвлөлдөх уулзалтын үеэр БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Х.Батбилэг АНУ-ын Төрийн департаментын Цэрэг, улс төрийн товчооны Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Кевин О”Кейф, Зүүн Азийн асуудал эрхэлсэн Туслах нарийн бичгийн даргын орлогч Лаура Стоун нартай уулзаж бүс нутгийн аюулгүй байдал, хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Зөвлөлдөх уулзалтанд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Женнифер Галт, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Б.Болд, ЗХЖШ-н орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, БХЯ-ны ГХАГ-ын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, ЭСЯ-ны цэргийн атташе, хурандаа Т.Наранхүү, БХЯ-ны ГХАГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Мягмаржав нар байлцлаа.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us