МОНГОЛ, АНУ, ЯПОНЫ ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол, АНУ, Японы гурван талт уулзалт 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр  АНУ-ын Вашингтон хотноо болов. Уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, АНУ-ын талаас Төрийн Департментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан туслах ТНБД Д.Стилвэлл, японы талаас ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал Ш.Такизаки нар тэргүүлж оролцов.

Уулзалтаар талууд Монгол, АНУ, Японы стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутаг, Солонгосын хойг болон гурван талын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us