ИРГЭДИЙН АНХААРАЛД

Шинэ төрлийн коронавирусын халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын нислэгийн компаниуд БНХАУ руу үйлдэх нислэгээ цуцлах, тоог нь цөөрүүлэх зэрэг арга хэмжээ авч байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан ойрын хугацаанд Монгол Улсад зорчихоор төлөвлөж буй иргэд дараах зүйлийг анхаарна уу. Үүнд:

  1. АНУ-ын United Airlines[1] компани 2 сарын 6-наас 3 сарын 28-ныг хүртэл Бээжин, Шанхай, Чэнду, Хонг Конгийн чиглэлийн бүх нислэгээ, American Airlines[2] компани 1 сарын 31-нээс 3 сарын 28-ныг хүртэл БНХАУ руу үйлдэх бүх нислэгээ, Delta Airlines[3] компани 2 сарын 6-наас 4 сарын 30 хүртэл БНХАУ руу үйлдэх бүх нислэгээ тус тус түр зогсоогоод байна.  Иймээс Монгол Улсад зорчихоор төлөвлөж буй иргэд БНСУ-ын Сөүл хотын Инчеон, Японы Токио хотын Нарита, ОХУ-ын Москва  хотын Шереметьево, ХБНГУ-ын Берлин хотын Тегель, БНТУ-ын Истанбул хотын Ататюркийн олон улсын нисэх онгоцны буудлаар  дамжин эх орондоо зорчихыг зөвлөж байна.
  2. Монголын иргэний агаарын тээврийн МИАТ[4] компани 3 дугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд 2 сарын 6, 13-нд Бээжингийн    чиглэлд, 2 сарын 10, 15-нд Хонг Конгийн чиглэлд тус тус нислэг үйлдэх бөгөөд Бээжин, Хонг Конгийн чиглэлийн бусад бүх нислэгээ цуцлаад байна.
  3. ОХУ-ын Москва хотын Шереметьево онгоцны буудлын F терминалд 1 сарын 31-нээс 3 сарын 31-нийг хүртэл хөл хорио тогтоосон тул МИАТ-ын нислэг Е терминалд бууж, нисэх болсон. Иймд Москва хотоор дамжин нисэх зорчигчид нислэг хоорондын цаг болон нисэх буудалд очих цагаа сайтар тооцоолно уу.
  4. Коронавирусын тархалтын байдлаас хамааран олон улсын нисэх онгоцны буудлууд нислэгийн хуваарь, нисэх/буух терминал, онгоцонд суух гарцыг тухай бүр өөрчлөн зохицуулалт хийж байгаа тул иргэн Та аялалд гарахаасаа өмнө нислэгийн мэдээллээ сайтар шалгана уу.

ВАШИНГТОН ДАХЬ ЭСЯ

2020-02-05

[1] https://www.united.com/ual/en/us/fly/travel/notices.html

[2] http://news.aa.com/news/news-details/2020/American-Airlines-Update-on-China-Flights-OPS-DIS/default.aspx

[3] https://news.delta.com/delta-temporarily-suspend-all-us-china-flying

[4] https://miat.com/news.php?newsid=240&lang=mn

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us