ИРГЭДИЙН АНХААРАЛД

ИРГЭДИЙН АНХААРАЛД

АНУ-д коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдсээр байгаатай холбогдуулан олон улсын агаарын тээврээр АНУ-д ирж буй нийт зорчигчид Ковид-19-ийн вакцинд хамрагдсанаас үл хамааран онгоцонд суухаасаа 72 цагийн өмнө өгсөн шинжилгээний сөрөг хариу буюу халдваргүйг нотлох баримт бичиг, эсхүл халдвар аваад илааршсан тухай нотолгоо бичиг үзүүлэх шаардлагатай болж байгаа тухай АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв /CDC/-өөс зарлав. Энэхүү шийдвэр нь холбооны Засгийн газрын бодлого болж 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс олон улсын нисэх онгоцны нийт буудалд мөрдөгдөх бөгөөд эрүүл болохоо нотлох боломжгүй иргэдийг онгоцонд суулгахгүй болохыг анхаарна уу.

Түүнчлэн АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс АНУ-ын дотоодын нийт нислэгийн зорчигчдод аялалд гарахаас 3 хоногийн өмнө болон аялал дууссанаас 5 хоногийн дараа тус тус шинжилгээ өгөхийг зөвлөж байгаа болно. 

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА 

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

2021-01-13

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us