КОНГРЕССЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН АСАН ТЭД ЁОХО-Г АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНАВ

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн Танхимын гишүүн асан Тэд Ёохо-г Монгол, АНУ хоёр орны харилцааны хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнав. Элчин сайд Ё.Отгонбаяр Т.Ёохо-г Элчин сайдын яаманд 2021.04.13-ны өдөр хүлээн авч уулзаж, одонг гардуулав.

Тэрбээр 2012-2020 онд Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр сонгогдон ажилласан бөгөөд Төлөөлөгчдийн танхимын Гадаад бодлогын байнгын хорооны Ази, Номхон далайн орнуудын асуудал эрхэлсэн дэд хорооны даргын хувиар 2018 онд Монгол Улсад айлчилж байв.

Т.Ёохо нь мөн Конгресс дэх Америк-Монголын бүлгийн гишүүний хувиар олон жил идэвхтэй ажиллаж, тухайлбал, манай ноос, ноолууран болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлдтатваргүй нэвтрүүлэх зорилго бүхий “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийг АНУ-ынКонгресст өргөн барьж, батлуулахаар идэвх, сэтгэл, санаачилга гарган ажиллаж ирсэн.

Т.Ёохо Монгол Улсын эдийн засаг, худалдаа, зах зээлийг төрөлжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж, 2020 оны 12 дугаар сард АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимаар “Монгол-Америкийн стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай тогтоол”-ыг батлуулахад мөн идэвхтэй ажилласан.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us