УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО

Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолоор “Улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлсний хэмжээ”-нд өөрчлөлт оруулж, шинэчлэн батлагдлаа. Энэхүү тогтоол 8 дугаар сарын 16-наас мөрдөгдөж эхэлсэн бөгөөд тус ЭСЯ-ны Консулын хэлтсээс консулын үйлчилгээ авах иргэд дээрх журмыг баримтлан үйлчилгээний хураамжаа төлөх юм.

ЭСЯ-ны Консулын хэлтсээс үзүүлж буй нотариатын хураамж, үйлчилгээний хөлс 10 ам.доллар, гадаад паспорт мэдүүлэхэд 50 ам.доллар, шинэчилсэн бүртгэл /иргэний үнэмлэх/-д бүртгүүлэхэд 10 ам.доллар болж өөрчлөгдлөө. Үйлчилгээний дэлгэрэнгүй жагсаалтыг тус ЭСЯ-ны цахим хуудасны “Консулын үйлчилгээ”-“Бусад”-“Консулын үйлчилгээний хураамж” гэсэн цэс рүү орж үзнэ үү.

Консулын үйлчилгээний хэмжээг жигдлэн шинээр тогтоож, хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулснаар үйлчилгээний хөлс багасч, консулын тойрогт оршин суугаа иргэдэд хүртээмжтэй, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байна.

АНУ дахь Монгол Улсын ЭСЯ-ны Консулын хэлтэс

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us