МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД Б.БАЯРМАГНАЙ АНУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ЭНЭТХЭГ НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ОРЛОГЧ ДОКТОР ЭЛИ РАТНЕРТАЙ УТСААР ЯРИЛЦАВ

Монгол-Америкийн дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай АНУ-ын Батлан хамгаалах яамны Энэтхэг Номхон далайн орнуудын аюулгүй байдлын асуудал хариуцсан Нарийн бичгийн даргын орлогч доктор Эли Ратнертай утсаар ярилцлаа. Талууд харилцан мэндчилгээ дэвшүүлж, хоёр орны Батлан хамгаалах салбарын ололт амжилт, цаашдын харилцааны талаар санал солилцов. Доктор Эли Ратнер Монгол-Америкийн Батлан хамгаалах салбарын харилцаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, 18 жилийн турш сайн нөхөр, хамтрагч байсныг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлэв. Цаашид АНУ Монгол Улсын даян дэлхийн Энхийг сахиулах үйлсэд оруулах хувь нэмэрт дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, энэ талаар Ерөнхийлөгч Ж.Байден дэмжиж байгааг цохон тэмдэглэлээ.   

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us