Ambassador

Otgonbayar said

ЭЛЧИН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

      Элчин сайдын яамны цахим хуудсанд саатаж буй Танд баярлалаа,

    Та бүхэнтэй Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын хувиар мэндчилж байгаадаа баяртай байна.

      Миний бие 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж Элчин сайдын үүрэгт ажилдаа ороод байна.

   Монгол Улс, АНУ хооронд ардчиллын үнэт зүйлс, хүний эрхийг хүндэтгэх стратегийн нийтлэг эрх ашиг, сонирхолд тулгуурласан иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарт амжилттай хөгжиж байна.

     Манай улс олон улс, бүс нутгийн тогтвортой хөгжил, энх тайван, аюулгүй байдлыг цогцлоох үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулж, энэ чиглэлд АНУ-тай тууштай хамтран ажиллаж байна.

     Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын хувьд АНУ-д ажиллаж, амьдарч, суралцаж буй нийт монгол иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, монгол иргэдийн үүсгэл санаачилгын байгууллага, холбоодын үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах, Монгол, Америкийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхийлэн ажиллах болно.

      Танд ЭСЯ-ны хамт олны өмнөөс болон хувиасаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр

Вашингтон хот

2018.03.29

Ambassador’s Biography

Элчин сайдын товч намтар

АНУ-д зорчих

  • АНУ-д түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Зөвлөмж унших
  • АНУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэн цагаачлал, хил гааль, цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож “Consular Access” буюу консулын туслалцаа авах эрхтэй.
  • Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс. Дэлгэрэнгүй
  • Гадны жуулчин АНУ-ын Конгрессийн ордонд зочлохоор бол интернэтээр урьдчилан захиалга өгдөг. Захиалга өгөх 

Like us

Follow us

ASEM11/Ulaanbaatar

asemlogoo