Иргэний шинэчилсэн бүртгэл

Print Friendly, PDF & Email

Монгол Улсын 16 нас хүрсэн иргэн анх удаа иргэний үнэмлэх авах, 25, 45 нас хүрсэн иргэн иргэний үнэмлэхээ солиулах болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харьяат болсон, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон иргэн биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/ бүртгэлд бүртгүүлнэ.

Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдахаар ирж буй иргэд Вашингтон хот дахь ЭСЯ, Сан-Франциско хот дахь ЕКГ /https://sanfrancisco.consul.mn/, Чикаго хот дахь ЕКГ https://consulate.vercel.app/ болон Нью-Йорк хот дахь Байнгын төлөөлөгчийн газрын аль нэгэнд өөрийн биеэр дараах материалыг авч ирэн хурууны хээ буюу биеийн давхцахгүй өгөгдлийг өгнө.

Бүрдүүлэх материал:

  1. Төрсний гэрчилгээ /хуулбар байж болно/
  2. 16 насны бүртгэл хийлгэх бол эцэг эсхүл харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх /хуулбар байж болно/
  3. 25, 45 насны сунгалт хийлгэх бол хуучин иргэний үнэмлэх /хуулбар байж болно/
  4. Гадаад паспорт /хугацаа дууссан байж болно/
  5. Өргөдөл /ЭСЯ-нд хандсан/ Өргөдлийн загвар
  6. Бүртгэлийн үйлчилгээний төлбөр 5 ам.доллар /картаар болон money order-р төлөх боломжтой/

Итгэмжлэлд төлөөлөгчийн гэрийн хаяг, ургийн овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр, утасны дугаар, регистрийн дугаарыг тусгасан байх шаардлагатайг анхаарна уу.

 Тайлбар:

  • Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах иргэд өөрсдийн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суух хаягийг өөрийн харъяа дүүрэгт бүртгүүлсэн байх шаардлагатай. Бүртгэлийн ажилтан шинэчилсэн бүртгэлд хамрагдсаныг нотлож ИУБ-31 маягтыг хэвлэн гарын үсэг зуруулах ба бүртгүүлсэн тасалбарыг /бар код бүхий/ танд өгнө. Энэүү тасалбар нь шинэчилсэн бүртгэлтэй холбоотой аливаа асуулт, лавлагаа авахад хэрэг болно.
  • Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдасны дараагаар УБЕГ-ын https://burtgel.gov.mn/ цахим хуудас,  1890 лавлах утсанд хандаж регистрийн дугаар, бүртгүүлсэн бүртгэлийн тасалбарын дугаараа /бар код/ оруулж таны мэдээлэл бүртгэлд орсон эсэхийг шалгах боломжтой.
  • Иргэний шинэчилсэн бүртгэлийн системд мэдээлэл орсны дараа таны цахим үнэмлэх Монгол Улс дахь харъяа дүүргийн улсын бүртгэлийн нэгдсэн санд орох ба иргэн та итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан иргэний үнэмлэхээ захиалж авах боломжтой.

Жич: Итгэмжлэгдсэн иргэн Монгол Улс дахь нотариатчдын танхимын эрх бүхий бүх нотариатчдаас итгэмжлэлийг хүлээн авч улсын бүртгэлийн газраас иргэний үнэмлэхээ захиалан авна уу.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us