Тодорхойлолт авах

Print Friendly, PDF & Email

Тодохойлолт авахад бүрдүүлэх материал:

АНУ-д ажиллаж, амьдарч байгаа гэсэн тодорхойлолтыг загварын дагуу бөглөнө.

(АНУ-ын жолооны үнэмлэх эсвэл АНУ-д амьдран суугааг нотлох баримт бичгийг үндэслэнэ.)

Үйлчилгээний хураамж – 10 ам.доллар, /картаар болон money order-р төлөх боломжтой/

Дээрх материалуудыг бүрдүүлж ЭСЯ-ны Консулын хэлтэст өөрийн биеэр авч ирэх эсхүл баталгаат шуудангаар илгээнэ.

Жич: ОРШИН СУУЖ БАЙГААГ НОТОЛСОН ТОДОРХОЙЛОЛТ гэж гадаад улсад оршин сууж байгаа Монгол иргэдийг тухайн оршин сууж буй улсын харъяалах албан ёсны бичиг баримт /ID card, жолооны үнэмлэх, сургуулийн үнэмлэх гэх мэт/, түүнчлэн эрх бүхий албан тушаалтнаас гаргасан нотлох бичиг /сургуулийн тодорхойлолт, банкны гүйлгээний утга/ зэргийн аль нэгэн дээр нь үндэслэн тухайн улсад /одоо байгаа байнгын хаягт нь үндэслэн тодорхойлно/ ажиллаж, амьдарч, оршин сууж байгааг нь албан ёсоор нотолсон бичиг юм.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us