Бичиг баримтын орчуулга, хуулбар баталгаажуулах
Бичиг баримт орчуулах, хуулбар баталгаажуулахад бүрдүүлэх материал:
- Иргэн, хуулийн этгээд эсвэл тэднийг төлөөлөх эрх бүхий этгээдийн иргэний үнэмлэх, гадаад паспорт,
- Нотариатаар гэрчлүүлэх баримт бичиг эсхүл орчуулга хийлгэх баримт бичгийн эх хувь,
- Үйлчилгээний хураамж /Зөвхөн Money order/ – 10 ам.доллар,
Хэрэв биеэр ирэх боломжгүй тохиолдолд төлбөрийг хийж хаягласан баталгаат буцах дугтуй байх шаардлагатай,
Шуудангаар бичиг баримт илгээх заавар
Жич: Зөвхөн Монгол Улсын иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, жолооны үнэмлэх болон бүрэн дунд боловсролын гэрчилгээний баталгаат орчуулгыг хийнэ.