Нийгмийн халамжийн сангийн мөнгө, Хүүхдийн мөнгө авах

Print Friendly, PDF & Email

Монгол Улсын иргэн та “Хүүхдийн мөнгө”, “Нийгмийн халамжийн сангийн мөнгө”-ийг авахын тулд тулд Иргэний шинэчилсэн бүртгэлд заавал хамрагдсан байх шаардлагатай.  

Бүрдүүлэх материал:

Иргэн та “Хүүхдийн мөнгө”, “Нийгмийн халамжийн сангийн мөнгө”-ийг авахын тулд Нийгмийн халамжийн төвөөс шаардаж буй дараах материалыг бүрдүүлэх ёстой. Үүнд:

1. Дараах холбоосоор орж  “Нийгмийн халамжийн сангийн мөнгө авах итгэмжлэл”, “Хүүхдийн мөнгө авах итгэмжлэл”-ийн маягтыг бөглөх.

2. АНУ-д ажиллаж, амьдарч байгаа гэсэн тодорхойлолтыг загварын дагуу бөглөх. АНУ-ын жолооны үнэмлэх эсвэл АНУ- д амьдран суугааг нотлох баримт бичгийг үндэслэнэ.

3. Итгэмжлэл, Тодорхойлолт авах үйлчилгээний хөлс – 15 ам.доллар /зөвхөн Money Order/

Дээрх материалуудыг бүрдүүлж ЭСЯ-ны Консулын хэлтэст өөрийн биеэр авчрах буюу биеэр ирэх боломжгүй тохиолдолд баталгаат шуудангаар илгээнэ.

Шуудангаар бичиг баримт илгээх заавар

Тайлбар: 

  • Бид таны итгэмжлэлийг ажлын 3 өдөрт Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газарт хүргүүлнэ. Итгэмжлэгдэгч иргэний бичиг баримттайгаа өөрийн биеэр очиж ГХЯ-ны Консулын газраас гарын үсэг зурж итгэмжлэлээ авна.
  • Итгэмжлэлийн хугацаа 1 сараас 3 жил хүртэл байдаг.Харин “Хүүхдийн мөнгө, Хүний хөгжлийн сангийн мөнгө” авах итгэмжлэлийг та аль болох урт хугацаатай буюу 3 жил хүртэл хугацаанд үйлдвэл зохимжтой байдаг.

Жич:

А. ОРШИН СУУЖ БАЙГААГ НОТОЛСОН ТОДОРХОЙЛОЛТ гэж гадаад улсад оршин сууж байгаа Монгол иргэдийг тухайн оршин сууж буй улсын харъяалах албан ёсны бичиг баримт /ID card, жолооны үнэмлэх, сургуулийн үнэмлэх гэх мэт/, түүнчлэн эрх бүхий албан тушаалтнаас гаргасан нотлох бичиг /сургуулийн тодорхойлолт, банкны гүйлгээний утга/ зэргийн аль нэгэн дээр нь үндэслэн тухайн улсад /одоо байгаа байнгын хаягт нь үндэслэн тодорхойлно/ ажиллаж, амьдарч, оршин сууж байгааг нь албан ёсоор нотолсон бичиг юм.

Та ЭСЯ-аар дамжуулан АНУ-д оршин сууж байгаагаа нотолсон тодорхойлолт гаргуулснаар зөвхөн мөнгө авахад энэхүү тодорхойлолтыг ашиглах төдийгүй цаашид өөр бусад үйлдэл хийхэд мөн дахин гаргуулахгүйгээр энэхүү тодорхойлолтоо ашиглах боломжтой юм.

Б. ИТГЭМЖЛЭЛ гэж Иргэний тухай Монгол Улсын хуулийн 62-р зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг /62.3-Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ/ үндэслэн АНУ-д оршин сууж буй Монгол Улсын иргэд Монгол Улсад аливаа эрх зүйн харилцаанд оролцохдоо өөрийгөө төлөөлүүлэн бусдад эрх олгож, тэднээр үйлдэл хийлгэхийг хүсэмжилсэн баталгаажсан бичиг юм.

Итгэмжлэгч гэж өөрийн эдлэх эрх, хийлгэхийг хүссэн үйлдлээ хүнд дамжуулан /итгэмжлэгдсэн төлөөлөгчид/ түүнд итгэмжлэл олгож буй 18 насанд хүрсэн, эрх зүйн чадвар, чадамжтай Монгол улсын иргэн юм. Итгэмжлэгч нь нэг итгэмжлэлээр /өөрөөр хэлбэл нэг итгэмжлэлийн маягт дээр/ өөрөөсөө гадна 18 насанд хүрсэн өөр нэг иргэнийг давхар төлөөлөн итгэмжлэл үйлдэж болдоггүй.

Харин зөвхөн итгэмжлэгч буюу та өөрт болон 18 насанд хүрээгүй хүүхэдтэй бол эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн хувьд өөрийн хүүхдийг төлөөлөн итгэмжлэл үйлдэж болдог гэдгийг анхаарна уу.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us