АНУ-д сурч буй оюутнуудад өгөх зөвлөмж
АНУ-д сурч буй оюутнуудад өгөх зөвлөмж
АНУ-ын их, дээд сургуулиудад сурч буй оюутнууд дараах зөвлөмжинд анхаарлаа хандуулна уу. Үүнд:
- Өөрсдийн суралцдаг их, дээд сургуулийн гадаад оюутан хариуцсан албатай байнга холбоотой байх;
- “Social distancing” буюү нийгмийн олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй газруудаар явахгүй байх, тэр дундаа хүмүүс хоорондох зайг дор хаяж 6 фут буюү оройлцоогоор 2 метрийн зайтай байх;
- Оршин сууж буй газрын засаг захиргаа болон орон нутгийн удирдлагуудын зааврыг сонсож, дагаж мөрдөх;
- Хэрэв халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн бол гэрээсээ гарахгүй байх. Эмчийн зөвлөгөө авхаар утсаар холбоо барих;
- Тухайн оюутны сургуулийн зүгээс дотуур байр чөлөөлж өгөх шаардлага тавьж, дотуур байргүй болж буй тохиолдолд УОК-ийн энэхүү мэдэгдлийг үндэслэн сургуулийн захиргаандаа хүсэлт гаргах
- ЭСЯ-наас дотуур байрны асуудлаар нэмэлт дэмжлэг хүсэх тохиолдолд telmuun@mongolianembassy.us цахим хаягаар өөрийн овог нэр, өргөдөл, паспорт хуулбар, сургуульд сурч буй баримт бичиг, холбогдох утасны дугаар, суралцдаг их, дээд сургуулийн гадаад оюутан хариуцсан ажилтны холбоос зэргийг ирүүлнэ үү.