ИРГЭДИЙН АНХААРАЛД

Covid-19 шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд олон нийтийн газар явахгүй байх, нийтийн тээврээр аль болох зорчихгүй байхыг мэргэжлийн байгууллага зөвлөж байгаа билээ.

Иймд иргэд хувийн аюулгүй байдлаа анхаарч консулын  дараах үйлчилээг ЭСЯ-нд биечлэн  ирэхгүйгээр авахыг хүсвэл зохих баримт бичгээ бүрдүүлж, баталгаат шуудангаар ирүүлэх боломжтойг үүгээр мэдээлж байна. Үүнд:

  • Бүх төрлийн итгэмжлэл
  • Баримт бичгийн баталгаажуулалт
  • Хүчин төгөлдөр иргэний үнэмлэхтэй иргэн үндэсний гадаад паспорт захиалах
  • Буцах үнэмлэх авах
  • Төрсний гэрчилгээ авах.

Харин шинээр иргэний үнэмлэх авах болон  25, 45 насны сунгалт хийлгэхээр иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах, гэрлэлтээ бүртгүүлэх бол ЭСЯ-нд заавал өөрийн биеэр ирнэ.

Шуудангаар бичиг баримт илгээхэд анхаарах зүйлс:

  1. Шуудангаар бичиг баримт илгээхээс өмнө бүрдүүлэх материалд заасан бичиг баримтыг зохих ёсоор бүрэн бүрдүүлсэн эсэхийг шалгах;
  2. ЭСЯ дээр биечлэн очих боломжгүй тул баримт бичгийг өргөдлийн дагуу баталгаажуулахыг хүссэн өргөдөл бичих;
  3. Шууданг ЭСЯ хүлээн авсан эсэхийг цахимаар хянах боломжтой “Tracking number” бүхий USPS, FedEx  зэрэг шуудангийн компанийг сонгож илгээх;
  4. Хэрэв гадаад паспорт, гэрчилгээ зэрэг бичиг баримт буцааж авах бол төлбөрийг нь төлсөн буцах дугтуй /self-addressed, prepaid envelope/-г дотор нь хийж илгээх;
  5. Буцах дугтуйн дээр гар утасны дугаараа бичих;
  6. Паспорт, бичиг баримт илгээж, хүлээж авч буй тохиолдолд “Certified mail” буюу баталгаат шуудан ашиглах;
  7. Хэрэв Та тухайн хаягнаасаа өөр газарт  нүүх бол ЭСЯ-ны Консулын хэлтэст утсаар холбогдож энэ тухайгаа мэдэгдэх;
  8. Баталгаагүй шуудангаар илгээсэн бичиг баримт алдагдсан  тохиолдолд тус ЭСЯ хариуцлага хүлээхгүй болохыг анхааруулж байна.
  9. Шуудан илгээх хаяг: Embassy of Mongolia (Consular Section) , 2833 M Street NWь Washington, DC 20007

Шуудангаар бичиг баримт илгээх зааврын дэлгэрэнгүйг https://mongolianembassy.us/courier/#.XmZXD0p7mUk линкээс үзнэ үү.

Асуух зүйл гарвал ЭСЯ-ны 202-333-7117 утас, monconsul@mongolianembassy.us цахим шуудангаар, яаралтай тохиолдолд 202-818-9020 утсаар холбогдоно уу.

 

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

2020-03-09

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us