ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – №10
МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭСЯ-НЫ ЯАРАЛТАЙ МЭДЭЭЛЭЛ №10
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд нислэг зохион байгуулах болсон байна.
Энэ нислэгээр зорчих иргэдийн бүртгэлийг Сөүл дэх МИАТ-ын компанийн төлөөлөгчийн газарт утсаар болон цахим хэлбэрээр хийх ажээ.
Бүртгэлд жирэмсэн, өндөр настан /60-аас дээш нас/, бага насны хүүхэд, хүнд өвчтэй, хагалгаа хийлгэсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэргүүн ээлжинд анхаарах юм байна.
Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу дээрх нислэгээр ирэх бүх зорчигч Covid-19 халдварын шинжилгээнд зайлшгүй хамрагдсан байх шаардлагатай аж.
Иймд АНУ-аас Сөүл дамжин Улаанбаатар зорчих хүсэлтэй манай иргэд Сөүл дэх МИАТ-ын компанийн төлөөлөгчийн газарт энэхүү холбоосоор яаралтай хандаж билетээ захиалах арга хэмжээ авна уу.
МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
2020 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 3-НЫ ӨДӨР