Хүүхдийн мөнгө олгох тухай

Хүүхдийн мөнгө олгох тухай

Монгол Улсын Засгийн газар 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ээлжит хуралдаанаар гадаадад оршин суугаа  Монгол Улсын иргэний  0-18 насны хүүхдэд  100 000 /зуун мянган/ төгрөгийн  мөнгөн тэтгэмжийг 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 6 сарын хугацаанд олгохоор шийдвэрлэсэн болно.

Монгол дахь харъяа дүүрэг, хорооны “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэлтэй 0-18 насны хүүхдүүдийн мөнгөн тэтгэмжийг данс руу нь шууд шилжүүлэн олгож байна.

Харин Монгол дахь хорооны “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэлгүй бөгөөд АНУ-д оршин суугаа Монгол Улсын иргэд  0-18 насны хүүхдэдээ дээр дурдсан мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй бол ерөнхий итгэмжлэлийн загвар ашиглан итгэмжлэлээ явуулна уу.

 

Вашингтон дахь ЭСЯ

Like us

Follow us