ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – №44

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ №44

2020.05.28

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу.

Өнөөдөр буюу 2020.05.28-нд Монгол Улсын хэмжээнд 1635 хүн ажиглалтад байна. Шинээр 383 хүн тусгаарлагдсан бол гурван хүн ажиглалтаас гарчээ. ХӨСҮТ-ийн гурван лабораторид өчигдөр /2020.05.27/ 517 хүнд хийсэн шинжилгээнээс 13 хүнд коронавирусын халдвар илэрсэн байна. Эдгээр 13 хүн бүгд ОХУ-аас ирсэн байна. Тандалтын зорилгоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгээс 19 хүний сорьцыг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч шинжлэхэд коронавирусын халдвар илрээгүй. Түүнчлэн ажиглах байранд тусгаарлагдсан 7 хүний давтан шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Үүнээс гадна Дархан-Уул аймагт Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг 30 хүн, аймгийн ажиглалтын байранд тусгаарлагдсан 69 хүний давтан шинжилгээний хариу тус тус сөрөг гарчээ.

Орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд 4343 иргэнд тандалт судалгаа хийсэн бөгөөд зорчигчдоос сэжигтэй тохиолдол илрээгүй байна. 2020.05.28-ны байдлаар улсын хэмжээнд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн 161 тохиолдол бүртгэгдснээс 43 хүн эдгэж тусгаарлалтаас гарсан бол ХӨСҮТ-д коронавирусын халдвартай 118 хүн эмчлэгдэж байгааг ЭМЯ-аас мэдээллээ.

Манай улстай хил залгаа Буриад, Эрхүү хот орчимд халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тул Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Увс аймгийн иргэд бэлэн байдлаа хангаж амны хаалтаа тогтмол зүүж, гараа тогтмол угааж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсээс зөвлөлөө. Мөн ДЭМБ-аас дэлхий даяар коронавирусын халдварын хоёр дахь давалгаа эхэлж байгаа учраас иргэд хамгаалалтаа сайтар хангаж, амны хаалтаа тогтмол зүүх шаардлагатай байгааг ЭМЯ-наас анхааруулсаар байна.

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр болов. Хуралдаанаар найм дахь удаагийн эрсдлийн үнэлгээг танилцуулсан бөгөөд Монгол Улс коронавируст цар тахал дэгдэх ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ улсад тооцогдсон хэвээр байна. Түүнчлэн цаг үеийн байдал, хөрш болон дэлхийн улс орнууд дахь цар тахлын тархалт, дэгдэлт болоод бусад судалгаанд үндэслэн энэ сарын 31-нийг дуустал үргэлжлэх “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-ийг  2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал дахин нэг сараар сунгах саналыг УОК-ын Шуурхай штабаас гаргасан билээ.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засийн газар 2020 оны 5 дугаар сарын 27-ны    өдрийн хуралдаанаар коронавируст халдварын цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон даяар зарласан Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгах тухай УОК-ын шийдвэрийг дэмжиж, Засгийн газрын тогтоолоор баталгаажуулсан байна.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн хугацааг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан тухай шийдвэр:

  • 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

 

АНУ-д

Цаг үеийн мэдээлэл:

2020.05.28-ны өдрийн байдлаар АНУ-ын нийт муж коронавирусын халдварын тархалтыг бууруулахтай холбоотой хязгаарлалтын арга хэмжээнүүдээ сулруулаад байна. Үүнд 36 муж нийгэм, эдийн засгаа үечилсэн байдлаар эргэн нээж, 10 мужид хэсэгчилсэн байдлаар буюу шаардлага хангасан орон нутгийн захиргаанууд нээгдсэн бол Делавэр, Иллиннойс, Нью Жэрси муж болон нийслэл Вашингтон хотод (District of Columbia) “stay-home” төрлийн хөл хорио тус тус үргэлжилсээр байна. Мичиган муж энэ долоо хоногт нийгэм, эдийн засгийн хэвийн байдалдаа орж байна.

Мужууд коронавирусын халдварын тархалтыг бууруулахтай холбоотой хязгаарлалтын арга хэмжээнүүдээ сулруулж буйтай холбогдуулан суугаа орны иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж байгаагийн улмаас халдвар тархаж байгаа талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй, болгоомжтой байхыг анхааруулж байна.

Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсгийн мэдээлж байгаагаар тус улсад халдварын нөхцөл байдал муж тус бүрээр харилцан адилгүй байгаа ч нийт улсын дунджаар халдвараа эмчлүүлж байгаа иргэдийн тоо 50 хувиар буурчээ. Мөн 42 мужид халдварын тохиолдол 10 хувьтай байгаа аж.

Шуурхай ажлын хэсгийн мэргэжилтэн Др.Д.Бирксийн 2020.05.22-ны өдөр хэлснээр АНУ-ын бусад мужтай харьцуулахад Мэрилэнд, Виржиниа муж болон нийслэл Вашингтон хотод өнөөдрийн байдлаар халдвар хамгийн их хэмжээр тархаж байгаа аж. Түүнчлэн Небраска, Иллинойс болон Миннесота мужид халдвар тархсаар байна гэв.

Хотуудын хувьд нийслэл Вашингтон хотын бүс нутаг (Виржиниа мужийн хойд хэсэг болон Мэрилэнд мужийн Монтгомери, Принс Жорж орон нутгийн захиргааг хамруулж буй), Балтимор, Чикаго болон Миннеаполис хотод халдварын хэмжээ тус тус өндөр байгаа аж.

АНУ-ын Халдварт өвчин судлал, хяналтын төв (CDC)-өөс өгч буй анхааруулга, зөвлөмж, зааварчилгааг дараах холбоосоос авна уу. Үүнд:

– Аялалтай холбоотой зөвлөмжийг эндээс,

– Коронавирусын халдвар авсан хүнд илэрч буй зарим нэг шинэ шинж тэмдгүүийн тухай мэдээллийг эндээс,

– Гэр, албан байгууллага, олон нийтийн газрыг хэрхэн ариутгах, цэвэрлэх тухай зааварчилгаа, зөвлөмжийг эндээс авна уу.

– Түүнчлэн Мужийн эрүүл мэндийн байгууллагуудын цахим хуудас руу орж нөхцөл байдалтай танилцана уу.

Жич: АНУ, Мексикийн Нэгдсэн Улсад коронавирусын халдвар авсан иргэд байвал энэ талаар ЭСЯ-нд мэдээлэл ирүүлэхийг хүсье. ЭСЯ мэдээллийн нууцыг хадгалах бөгөөд зөвхөн тусламж үзүүлэх зорилгоор мэдээлэл хүлээн авах болно.

Тоо, статистик: 2020.05.28-ны байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 1 сая 740 мянга гаруй коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 360 мянга гаруй хүн эдгэрч, 101 орчим мянган хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийг эндээс авна уу. Муж тус бүр дэх халдварын тоог энэ холбоосоос авна уу.

Нийслэл Вашингтон хотын бүс нутгийн нөхцөл байдал: Вашингтон хот, Мэриланд, Виржиниа мужид өнөөдрийн байдлаар коронавирусын 100 орчим мянган халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Нийслэл Вашингтон хотод 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн хөл хориог сулруулах шат дараалсан арга хэмжээ(Phase 1 opening) авч эхэлж байгаа ч үүнтэй холбоотойгоор иргэдийн зорчих хөдөлгөөн ихсэх, улмаар халдвар авсан хүний тоо нэмэгдэх хандлагатай гэж хотын дарга мэдэгдэв.

 

АНУ-д зорчиж буй иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах бусад боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д зорчиж буй иргэд монгол дахь гэр бүлээсээ шимтгэлгүйгээр мөнгө хүлээн авах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Таны АНУ-ын визний хугацаа дуусч буй бол цагаачлалын бус виз сунгахтай холбоотой мэдээлллийг:

 Энд дарж үзнэ үү

АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

 АНУ-д сурч буй Монгол оюутнуудад халдвараас хэрхэн сэргийлэх болон дотуур байрны асуудлаар өгөх зөвлөмжийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Та АНУ-д жижиг бизнес эрхэлдэг бөгөөд жижиг бизнесийг дэмжих талаар АНУ-ын Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар мэдээлэл авах бол:

Энд дарж үзнэ үү

  

АНУ дахь Дипломат төлөөлөгчийн газруудын тухай мэдээлэл

Монгол Улсын ДТГ-уудын хаяг:

  • Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск) 
  • Цахим шуудан илгээх хаяг: monconsul@mongolianembassy.us
  • ЭСЯ-ны утас: 202-333-7117
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002

 

  • Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
  • Цахим шуудан илгээх хаяг: sanfrancisco@mfa.gov.mnsanfrancisco.mng@gmail.com
  • ЕКГ-ын утас: 415-622-4000
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487

 

  • Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род Айлэнд)
  • Цахим шуудан илгээх хаяг: mongolianmission@twcmetrobiz.com
  • БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591

 

 МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Like us

Follow us